Сүүлийн жилүүдэд орон сууц худалдаалах болон түрээслэх үнэ тасралтгүй нэмэгдсэн. 200 мянган төгрөгөөр нэг өрөө байр хөлсөлдөг байсан тухай ярьбал хэн ч итгэхгүй. Хичээлийн шинэ жил эхлэж их, дээд сургуулийн оюутан залуучууд хөдөө, орон нутгаас орж ирэх үед байрны түрээс мөн л нэмэгддэг. Тэгвэл энэ жил түрээсийн байр ямар үнэтэй байгаа талаар бид сурвалжиллаа.
Нийслэл хотод оршин суугч дундаас доош орлоготой иргэд, хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд үнэ хямдыг нь бодож нийтийн байранд амьдрах нь түгээмэл. Энэ эрэлтийг дагаа Улаанбаатар хотод нийтийн байр борооны дараах мөөг шиг л олширчээ. Тухайлбал Гандан, Цагаан байр, Дэнжийн мянга, 32-ын тойрог, Зурагт орчимд нийтийн байр түрээслүүлнэ гэсэн зар хаа сайгүй байх аж.
Баянбүрдээс хойшоо цагаан байр чиглэлд зам дагуу байрлах дөрвөн давхар, улаан тоосгон байшин нийтийн байр гэдэг нь илт байв. Тус нийтийн байр хаанаас ч харсан нүдэнд тусахаар өндөрт байрлах бөгөөд хамгийн дээд давхарт “Өрөө түрээслүүлнэ” хэмээн томоор бичжээ. Байрны гадаах цементэн дээр хүүхдүүд эгнэн сууцгаах бөгөөд амнаас ам дамжуулан нэг зайрмаг хувааж идэх аж. Тэдний захад сууж байсан намхан бор хүүгээс түрээслэгч нь хаана байдгийг асуувал “Хоёр давхарын 17 тоотод шүү, олохгүй байвал хэлээрэй, би таньд заагаад өгье ” гэв.

Бид түрээслэгчээс хэдэн төгрөгөөр өрөөгөө хөлслүүлж буйг талаар тодруулахад “Ойрдоо оюутнууд байр үзэх нь их байна. Хичээл эхлэх гэж байгаа болохоор аргагүй биздээ. Жилийн жилд л тэгдэг хойно. Манай байр хэрэглээний устай, дотроо бие засах өрөөтэй. Үнийн хувьд нэг сарын 300 мянга гэж байгаа. Хэмжээний хувьд 4х3, 7х8 метрийн харьцаатай хоёр төрлийн өрөө бий. Том өрөөнд 3-4, жижиг өрөөнд 1-2 хүн амьдрах боломжтой. Том жижиг өрөөнүүд үнийн хувьд ялгаагүй. Жижиг өрөөнд орохоор бол дөрвөн сарын төлбөр, том өрөөнд орохоор бол зургаан сарын төлбөрийг бэлнээр төлөх ёстой”гэв. Биднийг байрны эзэнтэй ярилцаж байх зуур оюутан бололтой нэг охин орж ирлээ. Тэрбээр түрээслэгчээс “Сайн байна уу эгчээ танай байр элдэв хорхой шавжтай юу, сарын түрээс нь хэд вэ” хэмээн асуухад байрны эзэн “Манай байр хотын төвд, байршил сайтай гэхэд бусад газрыг бодвол үнэ хямд. Сарын 300 мянгын төлбөртөө ус, цахилгаан, хогны мөнгө багтсан. Нийтийн байр огт шавжгүй байна гэж байхгүй. Бүгд л жоом, бясаатай байдаг шүүдээ. Хүмүүс гомдол гаргаж хэрүүл шуугиан хийхгүй зүгээр амьдраад болоод л байна. Чи амьдарвал амьдар чадахгүй бол яв. Чамайг орохгүй гэвэл өөр орох хүмүүс өчнөөн байна” гээд ширэв татлаа.

Бид ч тэр охинтой хамт хөөгдсөн мэт тус байрнаас гарч Гандан орчмын нийтийн байрыг зорилоо. Гудманд таарсан бүсгүйгээс ойрхон нийтийн байр байгаа эсэх талаар асуухад тэрбээр “Би нийтийн байранд амьдардаг. Манайх эндээс холгүй. Дуу чимээ багатай, үнэ хөлсний хувьд ч хямд шүү. Гэм нь бясаатай. Гэхдээ улирал тутам халдваргүйжүүлэлт хийдэг” гэв. Бид түүнийг даган явлаа.
Хашааны хаалгаар ороход зэрэгцэж явах боломжгүй нарийхан талбай биднийг угтав. Хаалга нь удирдлагаар онгойдог бөгөөд “Хүчээр онгойлгохыг хатуу хориглоно” гэж бичжээ. Үүдээр орох мөчид нуруу хүйт татаж, жихүүн уур амьсгал биднийг угтав. Энэ байр нийтдээ 22 өрөөтэй аж. Бид хамгийн эхний өрөөгөөр орж үзлээ. Ердөө 3х3 метр орчим хэмжээтэй байв. Энэ нь чинээлэг айлын угаалгын өрөөнөөс жижигхэн гэхэд хилсдэхгүй. Өрөөнд эвхэдэг хоёр сандал, чийгний гудас, хуучирч муудсан хийн плитка, цахилгаан тогооноос өөр эд хогшил гэхээр зүйл харагдсангүй. Хажуу өрөө рүү нь шагайвал өмнөхөөсөө арай тохилог буюу зурагт, цахилгаан халаагууртай байлаа. Тус байрны эзэн Б.Туяа “Манай байрны сарын түрээс 180 мянга. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс 200 мянган төгрөг болгох төлөвлөгөөтэй байна. Бүх өрөө маань 3х3 метр хэмжээтэй болохоор 1-2 хүн амьдрах боломжтой. Хэрэглээний усаа худгаас зөөж хэрэглэдэг. Харин дотроо нэг угаалгын өрөөтэй” гэв.

Дээрх байрнаас холгүйхэн дахин нэг нийтийн байр байв. Хашааных нь хаалгаар орж амжаагүй байхад модон жорлонгийн эхүүн үнэр хамар цоргино. Хамраа дараад орвол үүднээс холгүйхэн хогийн цэг, угаадасны нүх, жорлон нь байрлах ажээ. Угаадасны нүхийг тойрсон олон хувин байх бөгөөд битүү ялаа шавсан харагдана. Түрээслэгчээс нь өрөө байгаа юу хэмээн асуухад “бүгд дүүрсэн” гэж хэлэхдээ хаалгаа тас хийтэл нь саваад, буцаж оров. Тус нийтийн байрны оршин суугчаас амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулахад “Би энд зургаа дах сардаа амьдарч байна. Үнэ хөлс нь хямд учир надад бол болоод л байна” хэмээн хээвнэгхэн хариуллаа.
Нийслэл хотод нэг жилд дотуур байранд амьдрах хүсэлтэй 35-40 мянган оюутан байдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин хотын хэмжээнд нийт 44 дотуур байр байдаг бөгөөд эдгээр нь 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай аж. Улмаар оюутны байранд орж чадаагүй оюутнууд нийтийн байр, хажуу өрөө, 1-2 өрөө байр түрээсэлж амьдрах нь олонтаа. Тэр дундаа найз нөхөд, хамаатан саднаар нийлэн амьдрах нь элбэг. Иймээс тэднийг ирэх сурагаар байрны үнэ нэмэгддэг нь хэдий нь хэвшил болжээ.
Нийслэлд хамгийн хямд нэг өрөө байр байршлаасаа хамаараад 350-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Хямд байрууд гол төлөв хотын захад буюу Нисэх, Буянт ухаа орчим байрлалтай аж. Хямд түрээстэй газрууд төвөөс зайдуу байхаас гадна засвар, ариун цэвэр муутай аж. Харин хотын төв хэсгээр буюу Багшийн дээд, Улсын их дэлгүүр, Цирк орчмоор нэг өрөө түрээсийн байрны үнэ 800000-1000000 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Байраа түрээслүүлж буй хүмүүс ихэвчлэн нэг сарын мөнгийг барьцаа болгож, зургаан сараас дээш хугацаагаар төлбөрөө төлөхийг шаарддаг нь түрээслэгчдэд маш хэцүү байдаг тухай эх сурвалжууд онцолж байлаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан М.Жаргалаас түрээсийн байранд амьдрахад ямар байгаа талаар асуухад “Би энэ жил дөрөвдүгээр дамжаанд элсэж байгаа. 2018 оноос хойш байр түрээсэлж байна. Хотын аль ч байршилд байрны үнэ зун хямдраад, намар хичээл эхлэх үед нэмэгддэг. Сургуультайгаа ойр, үнэ хямд байр олох үнэхээр хэцүү байдаг. Тиймээс хоёр найзтайгаа нийлж байр түрээсэлдэг. Түрээсийн байшинд нэг сарын үндсэн төлбөрөө барьцаа болгож өгдөг. Жишээлбэл зургаан сараар төлбөрөө төллөө гэж бодоход барьцааны мөнгөтэйгөө нийлүүлээд долоон сарын мөнгө төлнө гэсэн үг. Бид өмнө жил Циркийн хажуу талд 700 мянган төгрөгөөр хоёр өрөө байр түрээсэлж байсан. Харин энэ жил байрны үнэ эрс нэмэгдсэн болохоор 750 мянган төгрөгөөр аравдугаар хороололд байр түрээслэсэн. Ус, тогныхоо төлбөрийг байрныхаа эзэнтэй тохирдог. Өнгөрсөн жилийн хувьд байрны төлбөр дээрээ 100 мянган төгрөг нэмж төлдөг байсан. Байр түрээслэх нь оюутны дотуур байр, нийтийн байранд амьдарснаас илүү тав тухтай байдаг” хэмээн ярив. Хуучны угсармал барилгууд талбай томтойгоос гадна, үнэ нь арай хямд байдаг учир оюун залуус түрээслэх сонирхол өндөр байдаг гэнэ.
Үүнээс гадна айлын хажуу өрөө гэхэд л байрлал, барилга баригдсан хугацаанаас шалтгаалан 300-650 мянган төгрөгийн ханштай байгаа аж. Тухайн айл нь хүссэн үнээ хэлдэг болохоор төдийлэн тогтсон үнэ ханшгүй байгаа бололтой.
М.ХОНГОРЗУЛ
| ТҮРЭЭСИЙН БАЙР НЬ "ТЭНГЭРТ ХАДСАН" ҮНЭТЭЙ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД “БАДАРЧИЛЖ” АМЬДРАХ УУ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |