Хэдийгээр цар тахлын эрсдэлтэй цаг үе боловч боловсролын салбар гацаанд орж, хүүхдүүдийн хичээл хоцрогдолд орохоос сэргийлэн боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар ажиллахаар болсон. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар бүх шатны сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ жил 4-5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулахаар болсон. Бид хичээлийн шинэ жил нь удахгүй эхлэх цэцэрлэгийн бүртгэл, анги танхимийн засварын ажил ямар явцтай байгаа талаар сурвалжиллаа.
Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлаас холгүйхэн Чингэлтэй дүүргийн 102-р цэцэрлэг байрлана. Үргэлжилсэн гэр хорооллын дундах энэ цэцэрлэг хотын төвийн цэцэрлэгүүдээс ялгархааргүй тохилог аж. Цэцэрлэгийн хашаагаар ороход хашаа дагуулан тарьсан гоёмсог цэцэг, жижигхэн усан оргилуур, бяцхан модон савлуур гээд анхаарал татах зүйлс олон. Цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна хэмээн хаалганыхаа үүдэнд хэн бүхний нүдэнд тусахаар томоос том бичсэн атлаа анир чимээгүй байлаа. Угтаа бол жил жилийн өдийд цэцэрлэгүүдийн үүдэнд уртаас урт дараалал үүсэн, чимээ шуугиантай байдагсан.

Тус цэцэрлэгийн аргазүйч багш Ш.Норжмаа “Цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлсэн. Манай цэцэрлэг 14 бүлэгтэй. 2-5 насны нийт 492 хүүхэдтэй. Энэ жилийн хувьд ахлах, бэлтгэл бүлэгтээ тус бүр хорин хүүхдийг нэмж бүртгэхээр болсон. Ингэхдээ суралцагчдийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулж байгаа. Багш нар хариуцсан ангийнхаа хүүхдүүд рүү судалгаа явуулах замаар бүртгэлд хамруулдаг. Одоогийн байдлаар цахим бүртгэл амжилттай болж байна. Өнөөдөр 09:00 цагаас хойш 80 гаруй хүүхэд бүртгүүлсэн.

Хөл хорионд удаан байсан болохоор цахим харилцаа тун сайн хөгжсөн байна. Тухайлбал, энэ жил хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх эцэг эхчүүд оролцоо маш сайн байгаа. Манайх цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зөвхөн таван настай хүүхдийг шинээр бүртгэж, өмнө жил суралцаж байсан дөрвөн настнуудаа цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд зөвхөн харьяалалынхаа дагуу хүүхдүүдийг бүртгэж байна. Иймээс өөр тойргийн хүүхэд манай цэцэрлэгт бүртгүүлэхээр ирсэн тохиолдолд тухайн тойргийнх нь цэцэрлэгийг зааж өгч байна.
Хөл хорионд удаан байсан болохоор цахим харилцаа тун сайн хөгжсөн байна
Хэдэн цагаар зогсдог урт дараалал үүсгэлгүй цахим бүртгэл хийж буйд эцэг, эхчүүд тааламжтай байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэж үзсэн хүүхдүүддээ насных нь онцлогт тохирсон цахим хичээл, дасгал даалгаварыг цаасаар бэлтгэж хүргэсэн. Энэ жилийн хувьд анги танхимдаа засвар хийгээгүй ч хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлт болон их цэвэрлэгээ хийж байна” гэв. Биднийг ярилцах зуур багш нар борви бохис хийх завгүй цэцэрлэгийнхээ эд хогшлийг ариутгаж харагдав. Хөнжил гудас зэргийг нар, салхинд дэлгэсэн бөгөөд тоглоом тус бүрийг хичээнгүйлэн ариутгах нь сурагчдаа санасан сэтгэлийг нь илтгэх мэт.
.jpg)
Ийнхүү бид бусад цэцэрлэг дээр бүртгэлийн ажил хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар тус дүүргийн 83-р цэцэрлэгийг зорилоо.
Цэцэрлэгийн хашаанд хүүхдээ салхилуулах хүн цөөнгүй аж. Харин бүртгэл хийлгэж буй хүн харагдсангүй. Иймээс албаны эх сурвалжаас мэдээлэл авах зорилгоор 83-р цэцэрлэгийн аргазүйч багш П.Нямсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр, “Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг улсын хэмжээнд наймдугаар сарын 16-25-ныг хүртэл явуулахаар төлөвлөсөн. Цэцэрлэгийн захиргаанаас 24-н бүлэгтээ таван настай 35, дөрвөн настай 20 хүүхдийг тус тус авахаар төлөвлөсөн. Үүнээс гадна өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн эцэг, эхээс судалгаа авч байгаа. Тус судалгаанаас харахад зарим эцэг, эх “Манай хүүхэд үргэлжлүүлэн суралцахгүй”, “Жилийн чөлөө авъя” гэсэн санал, хүсэлт явуулсан.

Дээр хэлсэнчлэн энэ жил 4-5 насны хүүхдүүдийг нэмж бүртгэх бол 2-3 настай хүүхдүүдийг бүртгэхгүй. Одоогоор бид цэцэрлэгийнхээ гадна, дотно орчны аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг хангахаар ажиллаж байна. Манай өдрийн анги маань 280 хүүхэд хүлээн авах чадалтай. Мөн 24 бүлэгт 240 хүүхэд элсүүлэх боломжтой. Өнгөрсөн жил манайд 651 хүүхэд суралцаж байсан. Энэ жил хяналтын тоондоо 710 хүүхэд суралцана гэж тооцоолсон. Бүртгэлээс харвал өнөөдрийн байдлаар дөрвөн настай хоёр хүүхэд, таван настай нэг хүүхэд бүртгүүлсэн байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах сонирхол 50 хувьтай байна гэж хэлж болно.
Цаанаас ирсэн чиглэлийн дагуу бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймээс нэг ангид 20-25 хүүхэд хичээллүүлэх боломжтой. Цар тахлийн үеийн чиглэл, зөвлөмжийг баримтлан цахим бүртгэл явуулж байна. Өмнө жил суралцаж байсан хүүхдүүдээ бүлгийн багш нь цахимаар бүртгэж байгаа. Энэ жилийн төсөв орж ирээгүй болохоор засвар хийгээгүй. Манай цэцэрлэгийн халаалт муу учир хүүхдүүд даарах, ханиад хүрэх зэрэг тохиолдол гардаг. Холбогдох газарт нь уламжилсаны дагуу халаалтын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон” гэлээ.
Тун удалгүй хүүхдээ бүртгүүлэхийг хүссэн хоёр хүн орж ирлээ. Эцэг, эхчүүд хүн хоорондын зайгаа барьж, халуунаа хэмжүүлэн бүртгүүлэх аж. Тэд “Танхимаар хичээллүүлэх болсон зөв”, “Хичээлийн хоцрогдолыг арилгах талаар анхаарах хэрэгтэй” зэрэг өөр, өөрий үзэл бодлоо хэлсээр үлдэв.
Харин бид хотын нөгөө зах дахь цэцэрлэгийн бүртгэлийн явцтай танилцхаар Баянзүрх дүүрэгт байрлах 167-р цэцэрлэгийг зорьсон юм.

Биднийг очиход 167-р цэцэрлэг харьцангуй хөл хөдөлгөөнтэй байв. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд автомашинтайгаа цэцэрлэгийн үүдэнд дараалан зогсжээ. Зарим нь бүр хоносон бололтой хөнжил, дэвсгэр зэргээ хурааж байв. Учир нь тус цэцэрлэг цөөн тооны хүүхэд шинээр элсүүлдэг бөгөөд, энэ орчмын хүүхдүүд цэцэрлэгээр дутагддаг байна. Машиныхаа цонхоор тамхи татаж байсан 40 гаруй насны эрэгтэй “2-4 настай хүүхдийг яагаад бүртгэхгүй байгаа юм бээ” гэж чангаар хашгирана. Харин түүнийг чимээгүйхэн сонссон багш эмэгтэй “Дээрээс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж байна” хэмээн учирлах аж. Тус цэцэрлэгт хүүхдээ өгөхөөр дарааллаа хүлээн автомашиндаа суугаа иргэн Ц.Ө "Манайх тойргоороо бол тэр уулыг давсан цэцэрлэгт харъяалагддаг болсон гэнэ. Уг нь өмнө жил энд л байсан юм. Гэрээсээ хол, зам харгуй байхгүй газар яаж хүүхдээ хар үүрээр зөөж, харуй бүрийгээр авах вэ дээ. Яадаг ч байсан энэ цэцэрлэгтээ оруулъя гэж гуйхаар шөнө ирж, дугаарласан юм. Намайг ирэхэд долоон машин байсан болохоор би найм дахь хүн нь гэж болно. Өнөөдөр миний охины аз нь мэдэж дээ" хэмээв.
Харин тус цэцэрлэгийн багш С.Б “Манай цэцэрлэг энэ жилийн хувьд таван настнуудын бүлэгт 23 хүүхэд нэмж авахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, дөрвөн настай хүүхдүүдийг авахгүй зөвхөн таван настнуудыг бүртгэнэ. Манай цэцэрлэг ердөө гурван бүлэг, 75 хүүхэд авах хүчин чадалтай. Иймээс таваас доош насны хүүхдүүдийг бүртгэхгүй байгаа юм. Энгийн үед 170 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин одоо цар тахлын үе учир анги дүүргэлт өөр байгаа. Өнөөдрийн байдлаар 25 хүүхдийн эцэг, эх биеэр ирж бүртгүүлсэн байна. Бид 09:00-17:00 цагийн хооронд хүүхдүүдээ бүртгэж байна” гэв.

М.ХОНГОРЗУЛ
| “Хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй” гэсэн эцэг, эх цөөнгүй байна |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |