Улаанбаатар хотод хамгийн ойр орших Хүннүгийн язгууртны булш, бунханыг үзэж, тэнд ажиллаж буй экспедизын үйл ажиллагааг сурвалжилхаар бид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Бэлхийн хөндийг зорилоо.
Бид Улаанбаатар хотоос 30 гаруй километр зам туулж Бэлхийн амнаас олдсон Хүннүгийн язгууртны булшинд хүрэв. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүннү эртний улс судлалын салбарын экспедиз тус газар 50 хоног малтлага хийгээд дуусаж буй гэнэ. Малтлагын баг байрлах газар зургаан гэр, нэг асар байх. Баруун талаасаа сэргээн засварлагчдын, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын, оюутан залуусын гэр байрлана. Харин тэднээс урд байх ганц гэр нь хээрийн гал тогоо бөгөөд цэвэрхэн зассан асарт тэд цай хоолоо иднэ. Мөн тус булшийг сонирхохоор ирсэн хүмүүст археологийн олдвор болон шинжлэх ухааны нээлтээ танилцуулах зорилгоор том дэлгэц, комьпютер бэлдсэн байв.
Бэлхийн амны уг дурсгал цоо шинэ олдвор биш бөгөөд өмнө нь судлагдаж байсан гэнэ. Тодруулбал, 1960 онд Монгол, Унгарын эрдэмтдийн хамтарсан баг тус булшийг илрүүлж, археологийн судалгаа хийсэн байна. Тухайн үед морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүн илрүүлэн анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Тэгвэл энэ удаад ШУА-ын археологийн хүрээлэн язгууртны булшны бүтэц зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор эд өлгийн зүйлс, палеоантропологи, палезоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон олон чухал үр дүнг бий болгох зорилготой ажилласан байна. Мөн цаашид тус булшийг хадгалж, хамгаалах, сурталчлан таниулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт үйл ажиллагааг төлөвлөжээ. Дээрх булшнаас хүрэл, төмөр, шавар ваар, хув, сувс, авсны тоног буюу хүрэл цэцэг, даавуун нэхмэлд хадсан хатирч яваа морины хүрэл дүрс зэрэг олдвор олджээ. Мөн хамгийн чухал олдвор буюу хүний яс олдсон байна. Улмаар тус хүний ясанд генетикийн судалгаа хийж, он цагийг тогтоох боломж олдсон нь шинжлэх ухааны олон асуултад хариулт авах боломжтой гэнэ.


Энэ талаар ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Эрэгзэн “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хүний яснаас дээж авч, шинжилгээ хийнэ. Түүнийгээ Унгар Улс дахь Атилагийн үеийн Хүн гүрний дурсгалаас илэрсэн ясны дээжтэй харьцуулсан судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэ судалгаа нь эргээд монголчуудын угсаа гарвал болон, монголын газар нутгаас нүүж явсан байж болзошгүй хэмээн яригддаг тэр хүмүүсийн угсаа гарвалыг таньж, шинжлэх ухааны түшинд тодруулах чухал ач холбогдолтой” гэв.

Хүннүгийн төрт улс оршин тогтнож, ноёрхолоо тогтоож байх үедээ зүүнээсээ баруун тийш 7000 орчим километр буюу Хятадын Ляодун мужаас Тэнгэр уул хүртэл, хойноосоо урагш 4000 орчим километр буюу Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутаг дэвсгэрийг захирч байжээ. Евроазийн өргөн уудам газар нутгаас одоогийн байдлаар Хүннүгийн булш бунхантай холбоотой 15000 гаруй дурсгал илэрсэн байдаг гэнэ. Тэгвэл эдгээр булшний 13 мянга гаруй нь одоогийн Монгол Улсад байдаг байна. Энэ нь хүннү гүрний төв голомт байсны нотолгоо болдог аж. Анхны төрт улсыг бий болгосон хүннүчүүд оршуулгын маш том соёлтой байсан нь эдгээр булш, бунхнаас тод томруун харагддаг аж. Хүннүгийн үеийн булш тухайн язгууртны зэрэг дэвээс хамаарч хэмжээ болон гүний ялгаатай байдаг гэнэ.

Тухайлбал Бэлхийн амны язгууртны булш нь таван метр 30 гаруй сантиометр гүнээс олдсон бол зэрэг дэв өндөр язгууртны булш долоон метрийн гүнд байрладаг аж. Мөн дээд язгууртны авсны цэцэг, ханан хээ, дөрвөн дэлбээт цэцэг нь алтаар хийсэн байдаг бол зэрэг дэв буурах тусам мөнгө, хүрэл, төмөр зэрэг металиар хийгддэг байжээ. Тэгвэл Бэлхийн аманд олдсон язгууртны булшны авсны хээ нь төмөр, дөрвөн дэлбээт цэцэг нь хүрлээр хийсэн байжээ. Тус булшны авс байрлуулсан хэсгийн хөрс харласан нь их хэмжээний гал тавьсанаас үүдэлтэй гэнэ. Хүннүгийн ноёрхолын дараа гарч ирсэн Сяньби Улс олон жил дарлагдсан өш хонзонгоо тайлж, үнэт эдлэлийг нь авахын тулд Хүннүчүүдийн булшийг тонодог байжээ. Мөн он цагийн уртад зөвхөн Сяньбичууд гэлтгүй олон улс орон эртний булш бунханыг ухаж, сэндийчдэг байв.
.jpg)
Бидний зорин очсон Бэлхийн аман дахь язгууртны шарилч мөн тонуулчдын хөлд өртөж байжээ. Тухайлбал эрдэмтэн судлаачид малтлагын ажлаа эхлэх үед их хэмжээний чулуугаар дарсан болоод, булшны зохион байгуулалтын чулуу нь танигдахаа байтлаа эвдэгдсэн байсан гэнэ. Мөн газрын хөрсийг харлуулж, их хэмжээний гал түлсэнээс харвал тонуулчид өвөл ухсан байж болзошгүй гэнэ. Хүннүгийн булшийг анх ухахдаа газрыг дахин нураахгүйн тулд шаталсан хэлбэрээр ухдаг аж. Энэ нь яг л урвуу харсан пирамид мэт хэлбэртэй байх. Улмаар судлаачид анх ухсан газрынх нь мөрийг олж хуучны хэвээр шаталж ухсан байв.
| Бэлхийн амнаас олдсон Хүннүгийн язгууртны булшнаас хатирч яваа хүрэл морь, ханан хээтэй чимэглэл олджээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |