Монголын харшил судлалын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар Монгол Улсад таван хүн тутмын нэг нь ямарваа нэгэн төрлийн харшилтай болох нь тогтоосон байдаг. Харин дэлхий дахинд харшлын тархалт жилээс жилд өсөж, долоон тэрбум гаруй хүний 40 хувь нь харшлаар өвчилсөн тухай судлаачид мэдээлж байна. Иймд бид харшлын улирал болж байгаатай холбогдуулан харшил үүсгэх гол шалтгаан болон хэрхэн эмчлэх талаар сурвалжиллаа.
Автобуснаас буух бүсгүй амсхийх чөлөөгүй найтаалгав. Хүмүүс түүнийг сэжиглэнгүй харцаар харж, зарим нэг нь зайгаа барина. Тэрбээр олон найтаасандаа санаа зовсон бололтой хурдан, хурдан алхана. Автобус хүлээж байсан нас тогтсон эмэгтэй “Эвий минь харшилтай юм байхдаа. Нүд нь бүр улайчихаж” гэхэд түүнтэй явсан эрэгтэй “За мэдэхгүй ээ, ковидтой ч юм билүү хэн мэдлээ” гээд ширэв татав. Тэдний яриаг сонсохын зэрэгцээ эргэн тойрноо ажиглавал нүд нь бүлцийж, хааяахан нусаа татах иргэд цөөнгүй харагдлаа.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг зорин ирэх хүмүүс олон. Хаалгаар нь дөнгөж ороод хармагц өрөө болгоны өмнө урт цуваа үүсжээ. Хүлээлгийн өрөөний гадна таван настай болов уу гэмээр бяцхан охин биеэ маажиж, гэдсээ базлан, тасралтгүй уйлагнана. Ээж нь яах учраа олохгүй охиноо тэврэн нааш, цааш холхих аж. Охины бие тэр чигтээ тууралт өгсөн байлаа.
Охины ээж Б.Тунгалаг “Охины маань гэдэс базалж өвдөөд, шөнө унтаж өгөхгүй уйлаад байх юм. Би мухар олгой юм болов уу гэж бодоод эмчид үзүүлтэд чонон хөрвөс гэдэг онш сонслоо. Бид хоёр хэд хоногийн өмнө эмчид үзүүлээд сайхан болсон байсан юм. Гэтэл өнөөдөр дахиад л тууралт гараад эхэллээ. Яах учраа олохгүй л сандарч явна даа” гэж хэлээд толгойгоо сэгсрэв.
Э.БАТЧИМЭГ: ЭЦЭГ ЭХЧҮҮД ДУР МЭДЭН ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ХҮҮХДИЙНХЭЭ ХАРШЛЫГ ХҮНДРҮҮЛДЭГ
Улирлын чанартай харшлын талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн их эмч Э.Батчимэгээс тодруулахад “Арьсан дээр тууралтаар илэрдэг харшлын төрөл олон янз байдаг. Жишээлбэл уусан эм эмийн бүтээгдэхүүн, химийн эм бодис, арьсанд хүрэлцсэн биет зэргээс харшилж болно. Харшлын үед гистамин гэх бодис их хэмжээгээр ялгардаг. Энэхүү бодис нь бие мах бодийн харшлын загатнаа, сэдрэлийг ихэсгэдэг. Тухайлбал шарсан тахиа, пицца, амталсан, даршилсан ногоо, амтлагч, төрөл бүрийн амттан зэргийг идэх үед гистамин ихээр ялгардаг. Арьсан дээр тууралт гарсан тохиолдолд шууд эмчид хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж харшлыг улам хүндрүүлдэг.
Үүнээс гадна хүүхдээ харшилтайг мэдсээр байж харшлыг сэдрээх хүнсний бүтээгдэхүүнийг идүүлдэг. Харшилтай хүүхдүүдийн хувьд хооллолт маш чухал байдаг. Бага насны хүүхдүүдийн дунд Атопийн дерматит хэмээх өвчин элбэг тохиолддог. Энэ бол харшлын суурьтай өвчин. Ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг. Ийм хүүхдүүдэд арьс арчилгаа маш чухал. Атопийн дерматиттай тохиолдолд харшлаа сэдрээж байгаа зүйлээс аль болох зай барих ёстой. Үүнээс гадна эмзэг мэдрэмтгий хүүхдүүдэд антибиотикийг хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа чихэрлэг амттай сиропоос хүүхдүүд их харшилдаг. Зарим харшлын эмийг хэрэглэх нь нойр хүргэх, нойрмоглуулах зэрэг гаж нөлөөг үзүүлдэг, хүүхдийн нас, биеийн жинд эмийн тунг тохируулж хэрэглэх шаардлагатай” гэлээ.
Эмчийн өрөөнөөс гарахтай зэрэгцэн хэвтэн эмчлүүлж буй хоёр охин үүдний өрөө рүү гүйж байгаа үзэгдэв. Гэрээс нь эргэлт ирсэн бололтой охины нүүрэнд инээмсэглэл тодорно. Охин эмээ рүүгээ дөхөн “Та миний захисан юмыг авчирсан уу” хэмээн шивнэхэд эмээ нь “Эмч чамайг шарсан тахиа идэж болохгүй” гэж хэлсэн хэмээн учирлангуй хэлэх аж. Харин охин “Өө би найздаа өгнө гээд амлачихсан байсан шүү дээ” гээд хошуугаа цорвойлгож, эрхэлнэ.

Монгол Улсад зонхилох улирлын шинжтэй харшил, өвчний талаар Арьс, харшлын их эмч Э.Энхсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Харшлын төрөл зүйлийг тоочих боломжгүй. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл харшил төрүүлэх чанартай. Харшлын шинж чанар удамшдаг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол харшилтай болох магадлал 75 хувь байдаг. Харшил гэдэг бол дархлаа тогтолцооны гажуудал юм. Дархлааны системийн доголдлоос болж харшил үүсдэг. Эцэг эхээс харшламтгай шинж чанар удамшсан тохиолдолд харшлаас сэргийлэх боломжгүй байдаг. Харшил бол хотжилттой холбоотой үүссэн өвчин. Хэтэрхий цэвэрхэн байснаас болж бидний бие дэх ашигтай бактери устдаг. Байгаль дэлхийтэйгээ харилцан уялдаатай байснаар харшилтай болох магадлал багасна. Хүүхдээ бага байхад нь нар, усаар чийрэгжүүлэх хэрэгтэй.
Сүүлийн үед хүмүүс дур мэдэн гормоны тарилга хийлгэх болсон. Гормоны тарилга харшлын үндсэн эмчилгээнд ордоггүй. Бид өвчиднүүддээ гормоны тарилгыг төдийлөн зөвлөөд байдаггүй. Учир нь энэхүү тарилга нь хүний биед гаж нөлөөтэй. Олон удаагийн давтамжтай хэрэглэвэл дааврын өөрчлөлттэй болж, ясны сийрэгжилт, зүрх судасны өвлөлд өртөх, үргүй болох аюултай. Гормоны тарианы хор уршгийг төдийлөн сайн мэддэггүйн улмаас иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулдаг. Өөртөө таарсан зөв эм хэрэглэж байж харшил намдана. Харшлыг дан ганц эмээр намдаах боломжгүй. Байнгын дэглэмийг эмтэй хавсарч байж зовуурь дарагддаг. Харшлын өвчнийг эмчлэхгүй байх нь астма, боронхиттой болох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Ургамлын харшилтай хүн хориглосон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж харшлын хүнд урвал буюу хоолой ам боох, ухаа алдаж унах, бачуурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг” гэлээ.

М.ХОНГОРЗУЛ
”
.
| МОНГОЛЧУУДАД УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ХАРШИЛ ЗОНХИЛЖ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |