Манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн иргэдээ ванцинжуулах аяныг эхлүүлсэн. Тэгвэл одоогийн байдлаар хоёр сая гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдаад байгаа гэнэ. Харин өнгөрсөн зургадугаар сарын 16-наас эхлэн өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулж эхэлсэн. Энэ цагаас хойш эцэг, эхчүүдийн дунд “Хүүхдэдээ вакцин хийлгэх нь зөв үү, буруу юу”, “Ямар вакцин хийлгэвэл зүгээр вэ” зэрэг яриа өрнөх болсон. Иймээс эргэлт.мн мэдээлийн сайт дархлаажуулалтын цэгүүдийн ажлын явц, вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх зэргийг сурвалжиллаа.
Бид Сүхбаатар дүүргийн дархлаажуулалтын цэгийг зорилоо. Саяхныг хүртэл олны хөлд дарагдаж, дараалалд зогссон иргэд вакцинаа хийлгэж чадалгүй маргааш нь дахин ирэх ажил болдог байсан бол энэ удаад тус дархлаажуулалтын хүнгүй шахам байв. Эмч, сувилагч нар нь дуугүй дүнбийж, ширээний ард сууцгаана. Бүртгэлийн ажилтан дэвтэр рүүгээ өнгийн харснаа “Өглөөнөөс хойш ердөө 32 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна” гэв. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн эмч Х.Одонбаяр вакцинжуулалтын талаар “Манайх ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа. Өдөрт дунджаар 70 орчим хүн дархлаажуулалтанд хамрагддаг. Насны бүлгээр нь ангилбал 12-17 насны хүүхдүүд гол төлөв вакцинжуулалтад хамрагдаж байна. Мөн ойрын өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд дархлаажуулалтанд хамрагдах нь нэмэгдсэн. Харин өндөр настнуудын идэвх суларч ганц, хоёр хүн л ирэх боллоо. Үйлчлүүлэгчид виросель, файзер, спутник-v вакцин хийдэг. Гэвч иргэд ихэвчлэн файзер вакцин хийлгэх сонирхолтой байна. Үзлэгийн гурван эмч, дөрвөн сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Долуулаа байгаа учир цайны цаг гаргаж чадахгүй л ажиллаж байна. Иргэдэд вакцин тарьж байгаа өрөө хүйтэн болохоор тариулсны дараа 15 минут ажиглаад иргэдийг буцааж байгаа. Бид өдөрт 100 вакцин хийх боломжтой. Мөн вакцины нөөц хангалттай хэмжээнд бий” гэв.


Тус дархлаажуулалтын цэгт 30 гаруй минут болоход нэг ч хүн ирсэнгүй. Иймээс бид Баянзүрх дүүргийн дархлаажуулалтын цэг буюу Улсын хоёрдугаар төв эмнэлэгийг зорьсон юм.
Вакцин хийлгэсэн хүмүүс хүлээлгийн сандал дээр эгнэн сууж, зарим нь хана дагуу зогсох аж. Вакцын хийлгэсэн даруйдаа ажиглалтын 15 минутаа гүйцээлгүй хаяад гарах хүмүүс ч цөөнгүй байв. Ажиглалтын цагаа хүлээж уйдсан бололтой 50 орчим настай эмэгтэй “Эгчийн дүү ямар вакцин хийлгэх гэж байна даа” гэж сониучирхан асуув. Тэрбээр вакцины хоёрдугаар тундгаа хийлгэж буйгаа “Би нэгдүгээр тунгаа өнгөрсөн тавдугаар сарын 20-нд хийлгэсэн. Вакцин тасарсны улмаас хугацаа нь болсон ч хоёрдугаар тунгаа хийлгэж чадалгүй өдий хүрлээ. Тэр дундаа бас коронавирусээр өвчлөөд амжсан. Эдгээд 14 хонож байгаа байна. Халдвар авсан ч дахин тусах магадлалтай болохоор вакцинаа хийлгчихэе гэсэн бодолтой ирсэн юм” гэв. Түүний ар талд суух 16 орчим насны хоёр хүү суух бөгөөд нэг нь “Миний толгой эргээд байна аа. Ухаан алдах гээд байх шиг байна” гэвэл нөгөөх нь “Наадах чинь хариу урвал илэрч байгаагийн шинж тэмдэг” хэмээн хэнэггүйхэн инээнэ.
Бид вакцины хариу урвал гарах үед ямар арга хэмжээ авдаг талаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Ш.Ган-Саруулаас тодруулахад “Дархлаажуулалт хийгдэж эхэлснээс хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сараас хойш даралт ихсэх, ухаан алдаж унах 12 тохиолдол гарсан. Бид хүн тус бүрийн биеийн онцлогт тохируулан яаралтай тусламж үзүүлж байгааа. Манайх ачаалал ихтэй өдөр 500-600 хүнтэй байдаг. Баянзүрх дүүргийн сургуулийн вакцинжуулалтын цэгүүдийг хаасантай болохоор манайхыг зориг иргэд ихсэж, ачаалал нэмэгдсэн. Манай дүүрэгт виросель, файзер гэсэн хоёр төрлийн вакцин хийж байна.Хариу урвал бага үзүүлдэг, үр нөлөө сайтай болохоор хүмүүс файзер вакцин хийлгэх дуртай байдаг. Өнөөдрийн байдлаар 300 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцин хийлгэснээс хойш ажиглалтын хугацаанд иргэдийн биед ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн эмч үзлэг хийж байгаа” гэв. Дархлаажуулалт хийх цаг дуусахтай зэрэгцэн ээжийгээ дагуулсан эмэгтэй гүйхээрээ ирэв. Тэрбээр “Ашгүй яг амжлаа шүү хэмээн” баярлах аж. Оройтож ирсэн хоёр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хоёрдугаар тунгаа хийлгэхээр очсон боловч чадаагүй гэнэ. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нь “Хоёр хүн бүрдэж байж вакцин хийнэ” гээд биднийг цаг гаран хүлээлгэлээ. Нэг вакцинд хоёр хүний тун байдаг болохоор заавал өөр нэг хүн байх шаардлагатай юм билээ. Даан ч ээжээс өөр вакцин хийлгэх хүн олдсонгүй. Дүүрэг дүүргийн эмч нартай ярьж байж танайд вакцин хийж байгааг сонсоод ирлээ. Ээж маань 80 настай. Уг нь нэгдүгээр тунгаа өнгөрсөн тавдугаар сарын 4-нд хийлгэсэн юм. Дөнгөж вакцин хийлгэснийхээ дараа хатгаа туссан болохоор хоёрдугаар тунгаа хийлгэж чадаагүй юм. Манай хорооны ахлагч, өрхийн эмнэлгийнхэн дархлаажуулалтын цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа талаар юу ч мэдэхгүй байна” хэмээн бухимдалтай нь аргагүй ярив.
Манай хорооны ахлагч, өрхийн эмнэлгийнхэн дархлаажуулалтын цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа талаар юу ч мэдэхгүй байна
.jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өсвөр насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |