Насанд хүрээгүй хүүхдүүд санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэж, нийгмийг цочроосон түгшүүрт хэргүүд ар араасаа гарах боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 11 настай жаал хүү 13 настай хамаатныхаа охиныг хутгалж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Мөн долоон настай эрэгтэй хүүхдийг 10 гаруй удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан. Итгэж ч чадахааргүй дээрх аймшигт хэрэг юунаас болж үйлдэгдсэн нь тодорхойгүй ч эцэг, эхийн хараа хяналтгүй байдал тодорхой хэмжээний нөлөөлсөнтэй хэн ч маргашгүй байх. Тэгвэл таны хүүхэд яг одоо хаана, хэнтэй юу хийж яваа вэ. Бид Улаанбаатар хотын гудамжаар хараа хяналтгүй бага насны хүүхдүүд хэрхэн хийх зүйлгүй холхиж буй талаар сурвалжиллаа.
Нуурийн гудамж орчимд дутуу цутгасан барилгын суурин дээр хэдэн хүүхэд тоглож харагдана. Суурийн өндөр ойролцоогоор 1.5 метр аж. Дөхөн очвол сониуч, сэргэлэн хүү “Эгчээ та хаашаа явж байгаа юм бэ” гэлээ. Түүн рүү гайхан харвал амны хаалт зүүгээгүй бөгөөд гадаа тоглосоор байгаад тэр үү, борложээ. Хүүхдүүд барилгын суурь өөд авирч өөд өөдөөсөө чулуу шидэн тоглоцгооно. Тэдний нүүлгэсэн чулуунд оногдчихгүйг хичээн, эрсдэлтэй тоглоомыг нь болиулав. Хүүхдүүдийн насыг асуувал хэрсүү нэгэн жаал “Намайг Итгэл, харин тэр найзыг маань Мөнгөншүхэр гэдэг. Бид хоёр энэ жил хоёрдугаар ангид орно. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон боловч хичээл орохгүй байсаар байгаад зуны амралт болчихсон. Тэгээд л шууд хоёрдугаар ангид орсон” хэмээн инээмсэглэв. Тэднийг том том чулуу шидэлцэн тоглохыг зөрж өнгөрсөн олон хүн харсан боловч “Больцгоо, аюултай шүү” гэж хэн ч хэлсэнгүй. Зарим нэг нь “Хүүе, нүд сохлох нь хол явж чулуугаар “байлд” гэцгээнэ.
Мөнгөншүхэр хүүгийн ээж улаан бүсэд ажилладаг бол аав нь хөдөө явсан аж. Харин тэднийд амьдардаг хамаатны ах нь оройн бор хоногт ажлаасаа ирдэг гэнэ. Иймээс Мөнгөншүхэр өглөөнөөс үдшийн бүрий болтол дүүтэйгээ энэ барилгын суурин дээр тоглодог аж. Биднээс хэсэгхэн зайнд дунд ангийнх болов уу, гэмээр бүлэг хүүхэд тойрч суунгаа тамхи татацгаана. Тэдний амнаас гарах таван үг тутмын гурав нь хараалын үг байсан гэхэд хилсдэхгүй. Хажуугаар нь ахмад настай хүн зөрж өнгөрөхийг ч үл тоон “пэд пэд” ярьцгаана.

Бид сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн болон холбогдсон гэмт хэрэг, яагаад энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдүүд холбогддог талаар тодруулахаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийг зорилоо.
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Г.Ганзул “Хүүхдүүд гэмт хэрэгт өртөх нь гэр бүлийн уур амьсгалтай шууд холбоотой. Хүүхдээ хараа хяналтгүй байлгах нь гэмт хэрэгт холбогдох нэн тэргүүний шалтгаан болж байна. Хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүүхдийн насанд тохирсон мэдээ мэдээллийг хүргэх, хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг нь анхаарах ёстой. Цар тахлын үед хүүхдэдээ тавих эцэг эхчүүдийн хараа хяналт суларсан. Манайхаас жилдээ нэг удаа илрүүлэг хийж, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэж авдаг. Энэ хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийин хэлтэс, хорооны хамтарсан баг, бусад төрийн болон төрийн бус байгуулагад холбон зуучилж ажилладаг. Уг арга хэмжээний хүрээнд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан 17 хүүхдийг илрүүлсэн. Манай дүүргийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдож болзошгүй найман хүүхэд байдаг. Тэд шингэлэгч, ахуйн хий, цавуу зэрэг ахуйн хэрэглээний мансууруулах төрлийн бодис үнэрлэдэг, түүндээ донтсон өсвөр насны хүүхдүүд юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан цахимаар бие биенийгээ дээрэлхэж, дарамтлах тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбоотойгоор дүүргийнхээ сургуулиадад цахим сургалт зохион байгуулж, хүүхдүүдэд сэрэмжлүүлэг өгч ажилласан” гэв.
Хамаатан садан, анги хамт олон, найз нөхөд гээд нийгмээс тэр чигтээ тусгаарлагдсан хүүхдүүд хорт зуршилд уруу татагдах нь амархан байдаг. Тэр дундаа бусдын нөлөөнд автах нь олонтаа. “Би ахуйн хий үнэртдэг байсан” гэх 18 настай, эрэгтэй С-ээс яагаад хэрэглэх болсон талаар нь тодруулллаа.
Тэрбээр “Би 7-8 дугаар ангидаа ахуйн хий үнэртдэг байсан. Яг хэрэглэх үед бодит байдлыг хэтрүүлж мэдэрдэг. Заримдаа зүүдэлж байгаа юм шиг санагддаг байсан. Хэрэглэж байх үед маш ихээр манардаг. Одоо хэрэглэхээ больсон болохоор яг хэрэглэвэл ямар байдаг гэдгийг нээх яриад баймааргүй байна. Харин энэ муу зуршлаас яаж салснаа ярья. Тогтмол биш хааяа нэг үнэртдэг байсан. Хамгийн анх найзуудтайгаа саваагүйтэж ахуйн хий үнэрлэсэн. Тэгээд нэг л мэдэхэд үнэрлэх дуртай болчихсон байсан. Одоо бодоод байхад би их хөнгөхөн, хүн дууриах дуртай байсан юм билээ. Үнэртэхгүй л бол найзуудынхаа дунд нэр хүндгүй, арчаагүй хүн болчих гээд хэцүү. Бид цэцэрлэг, парк, орц, нойлын өрөө зэрэг хаа сайгүй тэр үйлдлээ хийдэг байсан. Ээж маань намайг тэгэж явж байгаа гэж төсөөлөөчгүй байсан байх. Үнэндээ төсөөлөх ч завгүй амьдралаа босгох гэж хичээсэндээ. Заримдаа ээжийгээ ганцхан өдөр амраад надтай хамт байгаасай гэж боддог байлаа. Ердөө гуравхан удаа ахуйн хий үнэртэхэд мартамхай болж эхэлдэг. Дээр хэлсэнчлэн бусдын дор орохгүй гэдэг бардам зан, нэг үзчихэд яадаг юм гэсэн саваагүй зангаасаа болж сордог байсан. Харин дараа нь боловч хор хөнөөлтэйг нь мэдээд өөрийгөө татаж авсан. Одоо ахуйн хий, цавуу бүү хэр архи, тамхи ч хэрэглэдэггүй. Хүн өөрөө хичээвэл болдог л юм байна лээ” гэлээ. Түүний ярианаас эцэг, эхийн анхаарал ямар ихээр дутагдаж, яаж ганцаардсаныг нь мэргэн уншигч та надаар хэлүүлэлтгүй уншсан бизээ.
Гэр бүл хүүхдийн хамгааллын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Ж.Азжаргал “Эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байлгах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эсэн мэнд өсгөж бойжуулах, хөгжил төлөвшилд нь анхаарах асуудлыг Хүүхдийн эрхийн хуулийн 10 дугаар зүйлд тодорхой заасан. Тодруулбал эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг хуульчилсан байдаг. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хараа хяналтгүй орхих, үл хайхрах тохиолдлууд жил ирэх бүр нэмэгдсээр байна. Жишээлбэл 108 төвд ирсэн дуудлагын 50 хувь орчим нь энэ төрлийн дуудлага мэдээлэл байдаг. Тусгай дугаарын утсаар холбогдсон хүүхдүүд ихэвчлэн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаггүй, хүүхдэдээ ямар асуудал тулгараад байгааг сонсдоггүй тухай хэлдэг. Мөн харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь үлдээдэг талаар санал гомдол олон ирдэг. Сүүлийн жилүүдэд зуны улиралд эцэг, эхчүүд аялал, амралтаар явахдаа хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх тохиолдол их гарч байна. Гэтэл биеэ даах чадвартай болсон хүүхдийг зайлшгүй тохиолдолд гэрт нь ганцааранг нь орхисон бол өдөрт таваас доошгүй удаа утсаар ярьдаг байх хэрэгтэй. Цавуу, ахуйн хий үнэрлэдэг донтолтын өвчин өсвөр үеийнхний дунд газар авч байна. Гэр бүлийн тогтворгүй байдал, сэтгэл санааны дарамтнаас болж хүүхэд ахуйн хий, цавуу хэрэглэж хордлогод орох, цаашлаад амиа алдах тохиолдол гардаг. Нэг жилд хүүхдийн тусламжийн 108 утсанд ахуйн хий үнэртэж, хордлогонд орсон талаарх дуудлага хамгийн багадаа 10 удаа бүртгэгддэг. Ийм хүүхдүүдийг бид эмнэлэгийн байгууллагууд руу яаралтай холбон зуучилдаг. Хараа хяналтгүй хүүхдүүдийн ар гэрийг судлаад үзэхээр эцэг эхчүүдийн 70 гаруй хувь нь архины хамааралтай байдаг. Мөн өсвөр насныхан нэгнийгээ уруу татах, дарамлаж гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна” гэв.
М.ХОНГОРЗУЛ
| УЛААНБААТАРЫН ХАА САЙГҮЙ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮД ХОЛХИЖ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |