Жил бүрийн яг энэ үед Улаанбаатар хотын гудамжаар хамар нь битүүрч, нүдээ нухалсан хүмүүс алчуур, хуурай сальфетка барьж, амь тэмцэн явдаг. Энэ бол харшлын улирал. Иймээс иргэдийнхээ харшлыг хөдлөхөөс өмнө зэрлэг ургамлаа түүдэг соёл манай хотод хэдий нь хэвшжээ. Тодруулбал, “Шарилжгүй Улаанбаатар” аян зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Бид энэ талаар сурвалжиллаа.
Энэ зун хур бороо ихтэй байсан болоод ч тэр үү хаа сайгүй зэрлэг ургамал ургажээ. Зарим газраа бүсэлхийгээр татах өндөр ургасан байв. Гудамжаар дугуй унаж, хүүхдээ салхилуулах бол дийлэнх нь хаа нэг тийшээ яаран алхана. Замын цаанаас нааш алгуур дөхөх хижээл эр байсхийгээд л нүдээ нухлаж, найтаалгана. Надаас санаа зовсон бололтой хажууд дөхөж ирээд “Энэ коронавирус биш шүү. Ах нь харшил өдлөөд хэрэг алга. Тэд харин энэ жил овоо эрт зэрлэг зулгааж байна шүү” гэж хэлээд нүдээ нухалсаар явж одов.
Түүний заасан зүг харвал арав орчим ногоон хувцастай хүмүүс тонголзож харагдав. Тэд нийслэл хотыг шарилжнаас салгахаар хичээнгүйлэн ажиллаж буй нь илт. Цахилгаан болон гар хадуур тэдний ажил нугалах гол хүч нь аж. Хамгийн бага нь болов уу гэмээр шаламгай хөдөлгөөнтэй залуу “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд биднийг ажиллуулж байгаа юм. Гэртээ зүгээр сууж байхаар хотынхоо өнгө төрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулж, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг сайхан хэрэг. Энд байгаа хүмүүс бүгдээрээ л ажилгүй байж байгаад түр зуурын ажлын байртай болсон нь энэ” гэв.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны талаарх сэтгэгдлийг нь асуухад иргэн Б.Цогт “Ийм сайхан аян өрнөөд удаж байгаа. Шарилжаа авчхаар хотын маань өнгө төрх сайхан сэргэдэг юм. Би заримдаа дугай унаж Маршлын гүүрээр ажилдаа явдаг юм. Өндөр ургасан шарилж нь хөл гарч шүргэж, харшил сэдрээчих гээд хүндрэлтэй байдаг байлаа. Одоо харин санаа зоволтгүй алхаж, дугуйгаа унаж болохоор болсонд их баярлаж байна. “Идүүлсэн бут ургадаг”-ийн үлгэрээр дахиад л сагсайчих байхдаа. Харин тэр үед “Аян маань дуусчихсан” гээд сууж байвал яана даа” гэлээ.
Уг аяны санхүүжилт болон хэрэгжилт, зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдалын удирдлага, тохижуулалтын хэсгийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа. тэрбээр “Уг аяны хүрээнд 150 түр ажлын байрыг бий болгосон. Өөрөөр хэлбэл нийслэл хотын эрхэлсэн тодорхой ажилгүй 150 иргэнийг гурван бүлэгт хуваан ажиллуулж байна. Нийт 199 сая 653 мянган төгрөгийн төсөвтэй. Шарилж устгах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг. Энэ удаад иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу туул гол дагуух 7.1 километр газарт болон Зайсангийн гүүрнээс Мишээл экспо хүртэлх явган хүний зам дагуу шарилж устгалын ажил хийгдэж байна. Хоёрдугаар үе нь наймдугаар сарын 5-25-ны хооронд явагдана. Гол төлөв цэцэрлэг болон эмнэлэгийн гадна талбай хамарсан нийт 84 байршилд шарилж устгалын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн иргэдийн оролцоо чухал байгаа учир бид иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэхийг уриалж байгаа. Гэвч төдийлөн сайн хамрагдахгүй байна. Тиймээс наймдугаар сарын 15-наас бүх аж ахуй нэгж байгууллагуудыг аяндаа дайчлан хамруулахаар тооцоолж байна. Шарилжийг үндсээр нь биш гар хадуураар авсан нь илүү үр дүнтэй байдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Тодруулбал гурван жил дараалан гар хадуураар авсан газар одоо шарилжгүй болсон. Энэ арга нэгэнт үр дүнгээ өгсөн учир манайхаас ТҮК, болон СӨХ-үүдийг нэгээс хоёр гар хадууртай болох үүрэг өгсөн. Ингэснээр СӨХ-үүд байрныхаа ойр орчмын талбайн шарилжийг устгах боломжтой болно. 3-4 жилийн дараа бодит үр дүнгээ өгнө” гэв.


Ийнхүү бид ургамлын харшлын оргил үе болж байгаатай холбогдуулан харшлын идэвхжлийн талаар тодруулахаар нэгдүгээр төв эмнэлэгийг зорилоо.
Улсын нэгдсэн төв эмнэлэгийн харшлын тэргүүлэх зэргийн эмч клиникийн профессор Т.Рэгзэдмаа “Ургамлын тоосны харшил бол улирлын шинж чанартай. Дөрөвдүгээр сарын 10-аас есдүгээр сарын 10-ныг хүртэл идэвхтэй байдаг. Манай улсын хүн амын дунд амьсгалын замын харшил, болон арьсний харшил зонхилдог. Амьсгалын харшилд гуурсан хоолойн багтраа, ургамлын харшил, тоосны харшил, харшлын боронхит орно. Дөрөвдүгээр сарын 10-наас зургадугаар сарын 10-н хүртэл модлог ургамал тоосоо гөвдөг. Өөрөөр хэлбэл агаарт дэгдэлт нь ихэсдэг. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ныг хүртэл үет ургамал тоосоо гөвдөг. Ургамлын шинж чанартай харшил есдүгээр сарын 20-ноос эхлэн үндсэндээ зогсдог гэж хэлж болно. Энэ жил харшлын өвчлөл урьд жилүүдтэй харьцуулбал буурсан. Ургамлын тоосжилт өглөө үүрээр, өдөр хурц наранд, мөн борооны дараа ихэсдэг. Ургамлын замын харшил хүндэрвэл гуурсан хоолойн багтраатай болдог ба улмаар амьсгалахад хүндрэлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алддаг. Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга байдаг. Тухайлбал гэртээ цэцэг ногоо их хэмжээгээр тарихгүй байх, амьтан тэжээхгүй байх, хөдөө ил задгай унтахгүй байх хэрэгтэй. Зуны улиралд хүмүүс хөдөө явахдаа ил задгай унтах, цэцэг ургамал түүх тохиолдол их байдаг. Эдгээр нь ургамлын харшилтай болох, харшлыг сэдрээх гол хүчин зүйлүүд болдог. Энэхүү зөвлөгөөг дагавал харшилтай болох эрсдэл харьцангуй буурна. Айраг, түүхий жимс ногоо зэргийг идэх нь ургамлын харшлыг сэдрээх бас нэгэн хүчин зүйл болдог” гэлээ.

М.ХОНГОРЗУЛ
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ШАРИЛЖНААСАА САЛЖ БУЙ УЛААНБААТАР |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |