Жилийн дөрвөн улирлын алинд ч хүнээр дүүрэн байдаг зах, худалдааны төвүүд олны хөл татарч, үйлчлүүлэгч муу байгаа нь илт. Олон сар үргэлжилсэн хөл хорио, коронавирусийн балгаас болж иргэдийн худалдан авах чадвар багассан гэнэ. Мөн хил дээр үүссэн ачаа тээврийн саатал, “тэнгэрт тулталаа” нэмэгдсэн замын зардал зэргээс шалтгаалан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Иймээс бид иргэдийн худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнэ зэргийг сурвалжилхаар “Хүчит шонхор”, “Нарантуул-2” захыг зорилоо.
“Хүчит шонхор” худалдааны төвийн хашаа эл хуль. Цар тахал гараагүй байх үед үүрийн гэгээнээс эхлээд үдшийн бүрий хүртэл олны хөлд дарагддаг байсан шуугиант зах ийм анир чимээгүй байх нь хачирхалтай. Тус захын үүдэнд 30 минут орчим зогсоход ердөө арван хүн орж харагдав. Тэдний худалдан авах зүйлс хоёр килограмм мах, таван килограмм төмснөөс хэтрэхгүй аж. Орлого ихтэй айлын нэг оройн зоогны материал мэт харагдах боловч тэдэнд цөөнгүй хэдэн өдрийн хоол болно гэдгийг ярианаас нь ойлгож болно. Байсхийгээд л ачааны машин ирж, шуудай, шуудайгаар нь гурил, будаа буулгах боловч шуудайгаар нь худалдан авалт хийж буй нэг ч хүн харагдсангүй.
Хотын төвд байрлах сүлжээ дэлгүүр, томоохон худалдааны төвүүдийг бодвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байдаг учир иргэд “Хүчит шонхор” захыг зорих нь илүүтэй. Бид зах руу орж хамгийн эхний лангууны ард суух худалдагчаас хүнсний ногооны үнийн талаар тодруулахад “Тариа ногоо элбэг байгаа болохоор үнэ нь хямдарсан. Гэхдээ ногооны үнэ буурсан ч ачаа хүргэлтийн үнэ нэмэгдсэн. Тухайлбал, нэг шуудай төмсийг 2000 төгрөгөөр өндөр үнээр авч байна. Энэ нь нэг килограмм тутамд дор хаяж 50 төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Манайх лууван 3500, сонгино 5000, манжин 2000, байцаа 1500 төгрөгөөр борлуулж байна. Үнэтэй болохоор хүмүүс тэр болгон нарийн ногоо худалдаж авахгүй байгаа” гэв. Мөн худалдагч нарын хэлж буйгаар ихэвчлэн тэдний таньдаг хүмүүс холоос ч хамаагүй ирж, зээлээр авах болсон гэнэ.

Бид цааш явж гурил будааны үнэ ямар байгааг сонирхлоо.
Худалдагч Д.Ганзориг “Ургамлын тос, будааны үнэ нэмэгдсэн. Нэг шуудай будаа 5000-10000 төгрөгөөр, нэг литр ургамлын тос 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Ажиглаад байхад сүүлийн үед худалдан авагчид их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрсдийнхөө боломж, бололцоонд тааруулан хүнсээ бага багаар цуглуулж байна. Манайд шуудай будаа 48-85 мянга, гурил 28-35 мянган төгрөгөөр зарагдаж байна”гэв.
Харин махны лангуун дээр хонины ястай мах 10000, цул мах 12500, үхрийн цул мах 15500, ястай мах 13000 төгрөгийн үнэтэй байлаа. Өвчин тахал гараагүй энгийн үед үүрээр малчдаас авсан мах үд дунд гэхэд дуусдаг байсан бол одоо хонож байж маргааш нь дуусах болсон гэнэ. Туранхай, бор хүүгээ дагуулсан бүсгүй дайвар бүтээгдэхүүн авахаар хэд хэд худалдагчаас сурагласан боловч сэтгэлд нь нийцээгүй бололтой худалдаж авсангүй. Энэ хооронд хүү нь “Ээжээ би тобот авья л даа. Надад нэг ч тогоом байхгүй” хэмээн ээжээсээ гуйх нь тэр. Харин ээж нь “Өдөр хоногоо яая гэж байхад юун чамд тоглоом авах. Дайвар бүтээгдэхүүн ч дийлдэхээ байх нь жаахан ногоо аваад эртхэн харья” хэмээн цухалдангуй хэлээд хүүгээ дагуулан цааш явлаа.

Дан ганц “Хүчит шонхор” биш “Нарантуул-2” худалдааны төвч мөн адил хүн багатай байв. Тус захад өнгөрсөн тавдугаар сараас хойш будаа, тос, гоймонгийн үнэ нэмэгджээ. Харин гурилын үнэ өсөөгүй, хэвэндээ байгаа гэнэ. Энэ талаар тус захад худалдаа эрхлэгч Б.Баасандорж “Бараа бүтээгдэхүүний үнэ өмнө жилийнхээс эрс өссөн. Хүмүүсийн хамгийн их худалдан авдаг “Лапша” гоймон гэхэд л 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл түрүү жил 7500 төгрөгөөр зарж байсан бол одоо 8500 төгрөгөөр худалдаалж байна. Ингэж нэмэгдээд байхаар худалдан авалт буурахгүй гээд ч яах вэ дээ. Дотоодын үйлдвэрлэлээс гадна ОХУ-аас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн адил өссөн. Жишээлбэл гурвалжин будаа, шар будаа, цагаан будаа зэрэг бүгдэнгийх нь үнэ нэмэгдсэн. Урьд нь гурвалжин будааг 3000 төгрөгөөр зарж байсан бол одоо 4500 төгрөгөөр борлуулж байна. Шар будааны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн. Хаа очиж элсэн чихрийн үнэ нэмэгдээгүй нэг килограмм нь 2500 хэвээрээ байгаа” хэмээн учирлав. “Нарантуул-2” захын махны тасагт адууны цул мах 11000, ястай нь 9500 төгрөг бол үхрийн цул мах 15500, ястай нь 14000 төгрөгийн ханштай байх аж. Мөн хонины ястай мах 9500, цул мах 11500 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа.
“Нарантуул-2” захын махны тасагт адууны цул мах 11000, ястай нь 9500 төгрөг бол үхрийн цул мах 15500, ястай нь 14000 төгрөгийн ханштай байх аж. Мөн хонины ястай мах 9500, цул мах 11500 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа.
Биднийг очсоноос 20 минутын дараа тус захын ногооны лангуунууд олон үйлчлүүлэгчтэй болов. Ийнхүү бид хүнсний ногооны үнийн талаар асуухад худалдагч Ц.Энх-Ирээдүй “Долоо хоногийн өмнөөс ногооны үнэ буурсан. Гэхдээ бусад бараа, материалын үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бол дийлдэхээ больсон. Ямар сайндаа би гэрийнхээ хэрэгцээт зүйлсээ мөнгөөр худалдаж авч чадахгүй болохоор төмс, ногоогоор сольдог болсон. Өмнөх жилүүдтэй харьцуулбал иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Шинэ ургацын монгол лууван 4000, манжин 2000 төгрөгөөр зарж байна. Манайх Сэлэнгийн Зүүнхараа болон Төв аймгийн жаргалант сумын тариаланчдаас ногоо нийлүүлж байна. Түрээсийн мөнгөө төлөөд, урсгал зардалаа тооцохоор бид нарын олж байгаа орлого хаанаа ч хүрэхгүй байна” гэв. “Нарантуул-2” худалдааны төвд ойр орчмын хүмүүс нь их ирдэг аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Н.Оюунчимэг “Ойрын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт тулж” байна. Манай гэр бүл зургаан ам бүлтэй. Гэр бүлийн маань орлогын эх үүсвэр нь миний тэтгэврийн 350 мянган төгрөг. Хүү маань барилга дээр ажилладаг учир тогтмол бус орлоготой. Харин охин маань саяхан төрсөн учир ажилгүй байгаа.Мах, гурил, будааны үнэ нэмэгдсэн учир амжиргаагаа залгуулахад улам бүр л хүндрэлтэй болж байна. Ковидоос болоод хүү минь олон сар ажилгүй байсан. Цаг сайхан болоосой гээд бурхандаа залбираад л сууж байна даа. Цалин, тэтгэврээ нэмэхгүй бол иргэдийн амьдрал туйлдаж байна” гэлээ.
Үүнээс харахад иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш цагаар өссөөр байна.
М.ХОНГОРЗУЛ
| ЗАХУУДАД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 500-8000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |