“Таван Богд” ХХК-ийн үзүүлэнгийн талбайн авто зогсоолд “дэрийсэн” шинэ, хуучин “Ланд Круйзер-200” маркийн автомашинууд эгнэжээ. Эгнэсэн машинуудаас бууж, ирэх жолоочид ихэвчлэн нарны шил, углаашаар “гангарч”, нэг нэгэнтэйгээ америк долларын ханш ярьж, хааяа Монголын эдийн засгийн сэдэв рүү “халтирч” орж байх. Нэгэнтэйгээ ярьж байгаа ярианаас нь сонсоход шинэ загварын “Ланд Круйзер-300” автомашиныг худалдан авах гэсэн ямар нэгэн шалтгааны улмаас шинэ тэрэг “хөлөглөх” зорилго нь бүтэхгүй байгаа гэнэ.
Үзүүлэнгийн талбайн зогсоолоор дамжиж, том оврын “Норд Бенз”, “Приус” маркийн автомашинууд өнгөрөх бөгөөд зарим нэг нь машинаа зогсоолд нь байрлуулж байгаа харагдана. Залуус дундаа л “од” машинд тооцогддог “Приус-20”, “Приус-30” маркийн автомашинууд тэнд нэг л “сүргүй” харагдаж байлаа. Тэднийг тойрсон “Ланд Круйзер-200”, “Лексус-570” гээд автомашин сонирхогчдын “луугар”-т тооцогддог “баавартай” тэрэгнүүд байгаа нь тэднийг ийн харагдахад хүргэнэ. Ярианаас нь шинжихэд “Приус” маркийн машины жолоочид сэлбэг, засвар, оношилгооны ажлаар, зарим нь үнэ ханш асуух гэж ирсэн бол “Ланд Круйзер”-ын жолоочид бусдаасаа арай өөр байв.

Өөр өөр “Ланд Круйзер”-ээс буусан жолоочид нарийн тамхи асааж, амандаа зуучихаад бүгд тамхины цэгийг зүглэсэн юм. “Таван Богд” ХХК-ийн үзүүлэнгийн талбайд нэгэндээ “сайрхаж”, томрох гэсэн улсууд цугласан аж. Нарны шилээ хамар дээрээ “тохчхоод”, амандаа янжуур зууж, баруун гартаа түрийвчээ барьсан нэг эр “10 мянган ногоон байвал яаж байна. Би чам руу 10-ыг л шилжүүлье. Чи тэр мөнгөөр яана уу, ийнүү өөрөө мэд. Гэхдээ миний ажлыг болгож өгнө шүү” хэмээн гар утсаар ярьж байлаа. Хааш хаашаа гурван метр орчим жижиг тамхины цэг дотроос албаар бусдад сонсгох гэж байгаа мэт чанга чанга хөхөрч инээх аж.
Өнөөх “сайрхуу” эрийг утсаар ярьж дууссаны дараа л “Ланд Круйзер” “хөлөглөгчид”-ийн яриа нэг сэдэвт шилжив. “Тэр шинэ “Ланд 300” гэж ёстой янзын амьтан байна билээ. “200”-г бодвол олон ч юм нь шинэчлэгдсэн байна гэсэн. Би ч энэ муу “Ланд 200” маркийг бараг сүүлчийн 10 жилд өнгө өнгөөр сольж, унасаар залхаад байсан юм. Тэгтэл ашгүй “Тоёота” шинэ маркийг нь танилцуулж таардаг шүү” гээд л тамхины цэгийн модон сандал дээр хөндөлдөж, суух махлаг эр хэлсэн юм. Бусад нь ч амыг нь дагуулаад “бурж” байгаа бололтой “Өө ёстой сайхан эд. Нэг унаад хаазаа гишгэвэл сайхан хүүхэн хажуудаа суулгаагүй байсан ч ниснэ л гэж мэд” гээд л мар мар инээлдэж байлаа. Тэднийг ийн инээлдэж суухад “Лексус-570” дэргэдүүр нь ихэд хүчтэй хаазалсаар орж ирэв. Нөгөө тамхины цэг дээрх хэд ч “Яадаг муу п.... вэ. Хүний унадаггүй юм уначихсан юм шиг” гээд эргэж, зогсоогүй машины цаанаас хараалын үгс “урсгаж” гарав. Энэ мэт автомашиныхаа маркийг нь ахиулах сонирхолтой “Ланд Круйзер-2020” “хөлөглөгчид” үзүүлэнгийн талбайд өөр нэгэн “үзүүлэн” хийж байх нь тэр.
“Таван Богд” ХХК-ийн үзүүлэнгийн талбайн ард, урд хоёр талдаа оффистой. Ард талд нь сэлбэг, засвар, оношилгооны төв байрладаг аж. Автомашины үзүүлэнгийн талбайд “үзүүлэн” хийж байсан хүмүүсийн дэргэдүүр “нисэх” шахам өнгөрсөн “Лексус-570”-ын жолооч ч энд ирж, автомашинаа угаалгаж байгаа харагдлаа.

Харин урд талынх оффисыг үзүүлэнгийн талбайн төв гэж хэлж болно. Уг оффист худалдаа, үйлчилгээ, маркетингийн ажилтнууд нь байрлах. Бид өнгөрсөн зургадугаар сард Япон Улсын “Тоёота Моторс” компаниас танилцуулсан “Ланд Круйзер-300” автомашин болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой борлуулалт, иргэдийн худалдан авалтын талаар тодруулахаар маркетингийн алба руу нь орсон юм. Харин дотогш ортол маркетингийн албаны хоёр эмэгтэй ажилтан ээлж дараалан нэгэнтэйгээ “ам уралдаж”, “Манайх тэгж ярилцлага, тодруулга өгдөггүй” гэх нь тэр. Лавшруулж асуухад “Манайх ярилцлага өгдөггүй. Харин “Ланд Круйзер-300”-гийн тухайд анхны захиалга нь дуусаад аль долдугаар сард бүгд ирээд худалдаалаад дууссан. Дараагийн захиалга ирэх гэж хил дээрх асуудалтай холбоотойгоор удаж байна” гэснээс өөр хариу хэлээгүй юм.

Монгол Улсад “Тоёота Моторс” компанийн албан ёсны хоёр дилер байдаг нь “Таванбогд Моторс” ХХК, “Мөнххада” ХХК. Тэгвэл Монголд “Ланд Круйзер-300” маркийн 120 ширхэг автомашиныг оруулж ирэх урьдчилсан захиалгыг зургадугаар сарын 10-нд “Мөнххада” ХХК эхлүүлэхэд урьдчилсан захиалга хоёр хоногийн дотор дүүрсэн. Харин үүний дараа “Таванбогд Мотос” ХХК “Ланд Круйзер-300” маркийн 200 ширхэг автомашины урьдчилсан захиалга эхлүүлэхэд ердөө хоёрхон цагийн дотор захиалга дууссан байдаг.
“Таванбогд Моторс” ХХК-д “Ланд Круйзер-300” автомашины захиалга хөдөлгүүр, загвараасаа хамаарч, 118.1-293.9 сая төгрөгийн үнэтэй байна. “Мөнххада” ХХК оруулж ирсэн “Ланд Круйзер-300 GX-R” маркийн автомашинаа 197.4 сая төгрөгөөр борлуулсан байдаг. Харин “Үнэгүй.мн” онлайн худалдааны дэлгүүрт шинэ маркийн уг автомашин 310, 330 сая төгрөгөөд үнэлэгдээд байгаа юм.

| Монголд орж ирсэн “Ланд Круйзер-300” дуусаж, нэмэлт захиалгад "дарагджээ" |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |