Цар тахал гарсантай холбогдуулан манай улсад хоёр жил дараалан сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэсэн. Харин энэ жил есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан онцолсон. Наймдугаар сар эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг базаах хүндхэн сар байдаг билээ. Харин худалдаачдын хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулах, сул зогссон алдагдлаа нөхөх оргил цаг үе байдаг. Иймээс Эргэлт.мн тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хамгийн хөл хөдөлгөөн ихтэй зах болох Бөмбөгөр, Нарантуул худалдааны төвийн хичээлийн хэрэглэлийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
Бид хамгийн түрүүнд “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдсэн хэдий ч хөл хөдөлгөөн бага байлаа.
“Бөмбөгөр” худалдааны төвд худалдаа эрхлэгч Ц.Дэлгэр “Зах зээл дээр хичээлийн хэрэгслийн үнэ өмнө жилийнхтэй харьцуулбал нэг дахин өссөн. Учир нь цар тахал гарснаас хойш Эрээнээс ачаа тээвэрлэх үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил 60 юанаар ачдаг байсан ачааг энэ жил 120-160 юанаар ачдаг болсон. Үүнээс гадна коронавирусийн үед иргэдийн худалдан авах чадвар огцом буурсан. Худалдан авалт огцом багассан болохоор наймаа эрхэлж буй бидэнд хүндрэл үүсэж байна. Бид аль болох бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүйг хичээж байгаа. Гэвч тээврийн зардал нэмэгдсэн учир үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд ороод байна. Энэ төрлийн бизнес эрхлэгч наймаачдын хувьд хамгийн ашигтай, хүн ихтэй үе нь өдийд байдаг. Өмнө жилийн борлуулалтыг 100 хувь гэж үзвэл энэ жил 30 хувьтай байна. Өдөрт ердөө хоёроос гурван хүн л хичээлийн хэрэгсэл бэлдэж байна” гэлээ.

"Бөмбөгөр" худалдааны төвд хичээлийн хэрэгсэл худалддаг хэд хэдэн лангуу байдаг. Лангуу бүрийн үнийг тооцож дундажласан хичээлийн хэрэгслийн үнэтэй танилцана уу.
Дүрэмт хувцас
“Торгон хийц”, “Бүтээлч Үйлс” ХК-н дүрэмт хувцас өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 18-26 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хот, хөдөөгөөс "Нарантуул" худалдааны төвийг зорих иргэдийн тоо ихэсчээ. Лангуу болгон дээр хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд харагдана. Энэ үеэр хичээлийн хэрэгслээ цуглуулж яваа худалдан авагчтай ярилцлаа. Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Б.Бямбагэрэл “Хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрөн жилийг бодвол нэмэгдсэн байна. Дэвтэр гэхэд л 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Польш дэвтэр монгол дэвтрийг бодвол 50 төгрөгөөр хямд үнэтэй байна. Хямдыг нь бодоод хэдэн польш дэвтэр худалдаж авлаа. Ойр зуурын хичээлийн хэрэгсэл бэлдэхэд л 50 орчим мянган төгрөг боллоо. Өөрийнхөө бололцоогоор хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бага багаар цуглуулж байна” гэв. Худалдагч нар бараа бүтээгдэхүүн худалдаж авах иргэдийн тоо өмнө жилтэй харьцуулахад 50 хувь буурсан тухай хэлж байлаа.

Ийнхүү цааш дүрэмт хувцасны үнийн талаар сонирхлоо.
Нарантуул худалдааны төвд гол төлөв хятад дүрэмт хувцас худалдаалагдах аж. Үнийн хувьд Хятад дүрэмт хувцас монгол дүрэмт хувцасыг бодвол 20-60 мянган төгрөгөөр хямд, материалын хувьд бөөгнөрөхгүй сайн материалтай гэж худалдагч ам бардам хэлж байлаа. Мөн энэ жил гар хийцийн монгол дүрэмт хувцаснууд зарагдаж байгаа бөгөөд үнийн хувьд Хятад дүрэмт хувцастай ижил аж.

|
|
Бага анги |
Дунд анги |
Ахлах анги |
|
Өэлүн ХХК |
Эр 117.000 Эм 88.000 |
Эр 140.000 Эм 136.000 |
Эр 172.000 Эм 158.000 |
|
Торгон хийц ХХК |
Эр 117.000 Эм 88.000 |
Эр 138.000 Эм 129.000 |
Эр 175.000 Эм 159.000 |
Бага болон ахлах ангийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг иж бүрэн бэлтгэхэд хэдэн төгрөг болох талаар тооцоо хийж үзье
Бага ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл болох дөрвөн боодол 12 хуудастай дэвтэр 9600 төгрөг , баллуур 300 төгрөг, үзэг 300 төгрөг, харандаа 200, өнгийн цаас 800 төгрөг, усан будаг 1500 төгрөг, өнгийн харандаа 1000 төгрөг, тодруулагч 800 төгрөг, зургийн дэвтэр 800 төгрөг, үзэгний сав 3000 төгрөг, цүнх 25000 төгрөг, дүрэмт хувцас 117000 төгрөгөөр буюу зах зээл дэх хамгийн хямд үнээр тооцвол нийтдээ 160300 төгрөг болж байна.
(26).jpg)
Харин ахлах ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл болох 60 хуудастай хоёр боодол дэвтэр 22800 төгрөг , үзэгний сав 3000 төгрөг, үзгэн бал 300 төгрөг, харандаа 200 төгрөг , баллуур 200 төгрөг тодруулагч 800 төгрөг, цүнх 25000 төгрөг, дүрэмт хувцас 175 мянган төгрөгөөр худалдан авахад нийтдээ 227300 төгрөг болох тооцоотой байна.

м.хонгорзул
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хичээлийн хэрэгслийн үнэ өмнө жилийнхээс нэг дахин үнэтэй байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |