Хотын төвийн авто замын гуравдугаар эгнээгээр хурдтай явж байсан саарал өнгийн “Приус-20” маркийн автомашин гэнэт баруун дарж, нэгдүгээр эгнээнд орж ирлээ. Замын хажуугийн хашлагын дэргэд цаг орчим гараа өргөж, зогссон “гахай” цүнх үүрсэн залуугийн хажууд очоод жолоочийн талын цонхоо доошлуулав. Харин төд удалгүй дахин хаазаа хүчтэй гишгэж, нөгөө залууг суулгалгүй ардаа орхиж, цааш явсан юм. Удаан хугацаанд “гахай” цүнхээ үүрч, зогссон өнөөх залуу цүнхнийхээ үүргэвчийг янзлахдаа “Ээ” хэмээн санаа алдаж, дахиад л гараа өргөж зогсоно.
.jpg)
Долдугаар сарын 3-ны өдөр АИ-92 авто бензины үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, нэг литрийнх нь үнэ 1750 төгрөг болсон. Тэгвэл долдугаар сарын 30-нд дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөгийн үнэтэй болоод байгаа юм. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж, нэмэгдсэн. Мөн иргэдийн “халтуурчид” гэж нэрлэдэг хувийн таксины үнэ ч нэг километр тутамд 1500 төгрөг болж, өссөн байна. Өмнө нь 5000 төгрөгөөр хувийн такси бариад очдог байсан газартаа очихын тулд 7500 төгрөг төлөх хэрэгтэй болж байгаа юм. Харин үнээ нэмсэн таксинд өгч чадах мөнгө нь хүрэх нь газарт нь хүргэхэд хангалттай биш учраас “гахай” цүнх үүрсэн залуу 1000-ын унаа хүлээж зогсоо нь тэр гэнэ.
Түүнээс нэг их холгүй Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудалд ээж, охин хоёр ээлж, ээлжээрээ халаасаа ухаж, задгай мөнгө гаргаж, тоолж байх нь харагдав. Ээж нь амны хаалтаа доошлуулж, хэлээрээ эрхий хуруугаа норгосноо 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүд тоолж гарлаа. Тоолж дуусмагцаа охиндоо хандаж, “Хүрэхгүй нь ээ. Хоёулаа ганц, хоёр километр алхаж байгаад таксинд сууя” гээд охиноо дагуулсаар автобусны буудлыг орхив. Харин тэднийг явахыг нь харж, автобусны буудлын сүүдрэвчинд сууж байсан намхан нуруутай, хижээл насны эр “Ядах нь ээ 1000-ын унаа олддоггүй л юм байх даа. Ийм үнээр таксидаад байвал өдөрт олдог хэдэн төгрөгөө таксинд өгсөөр байгаад хоосорч таарах юм байна” хэмээн амандаа бувтнана. Хүнсний нэгийн автобусны буудлаас цааш явахад 1000-ын унаа хүлээж, автобус буудал дээр өдрийг “барж” байгаа хүмүүс олон таарлаа.
Ард кино театр, Цэцэг төвийн автобусны буудалд цагаан өнгийн “Пробокс” ирж, нэг эмэгтэй бууж байгаа харагдана. Бүсгүй бууснаа “Ах аа, хэдэн төгрөг болсон бэ” гэхэд нь жолооны ард суугаа нарны шилтэй эр “9000-ыг өгчих өө” гэлээ. Харин эмэгтэй хариуд нь “Ах аа, уг нь энэ хүртэл явж ирэхэд 6000 төгрөг л болдог. Надад байгаа нь л 6000 байна” гэхэд жолооч нөгөө эмэгтэй рүү хяламхийж харснаа “За за, тэгээд байгаагаа л өгөхгүй юү” гээд эмэгтэйн мөнгийг авах аж. Эмэгтэй ч мөнгөө өгчихөөд цааш яаран гүйв. Харин “Пробокс” хөдөлсөнгүй автобусны буудалд үлдэв.
(45).jpg)
Жолоочийн талынхаа цонхыг онгойлгож, тамхи татангаа дараагийн үйлчлүүлэгчээ хүлээнэ. Машиных нь ард нийтийн тээвэр ирж, сигналдахад нь дуртай, дургүй автомашин үл ялиг урагшлуулчихаад гар утсаа тоглож байгаа харагдав. Энэ үеэр түүний дэргэд хоёр ч хүн очиж, нэг километр нь хэдэн төгрөгийн үнэтэй таксинд явж байгааг нь асууж, “1500 төгрөгөөр явна” гэх хариулт аваад буцаж байлаа. Шатахууны үнэ нэмэгдэж, таксигаар үйлчлүүлэх хөлс нэмэгдэх болсон талаар “Пробокс” автомашины жолооч “Бензины үнэ юм юмнаас илүү л хурдан нэмэгдээд байна. Ингэж нэмэгдээд байхад нь таксинд явах хөлсөө нэмэхгүй гэж гүрийгээд өөрийгөө хохироолтой нь биш дээ. Одоо бензины үнэ буурна гэдэг худлаа. Тэгэхээр такси ч 1500 төгрөгөөр явдаг жишиг тогтох биз” гэсэн юм.
“Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээ ч нэг километр тутамд 1500 төгрөгөөр үйлчлэх болсон” талаар иргэд хэлж байлаа. Таксины мөнгө нь хүрэхгүй байгаа болохоор гэртээ харих гэж долоон километр алхаж яваа гэх нэг эр “Цар тахлын үед такси барина гэдэг чинь хэцүү юм байна шүү дээ. Нэгнээ халдвартай байх вий гэж айхаас эхлээд такси барагтай л бол зогсохоо байсан. Удаж удаж нэг такси ирээд “1500-гаар явна” гэж хэлэхэд чинь такси олдохгүй удаан хүлээсэн хүн явахгүй гээд яах вэ дээ” хэмээн учирлаж байлаа. Мөн хувийн такси үйлчилгээ үзүүлдэг “халтуурчид”-ад шөнийн тариф гэж байдаг гэнэ. Шөнийн тариф нь 00:00 цаг өнгөрснөөс хойш эхэлдэг бөгөөд “Шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө километр тутамд 1500 төгрөг байсан бол одоо 2000 төгрөг болсон” тухай иргэд өгүүлж байв.
Бид такси үйлчилгээний төлбөр нэмэгдсэн эсэх талаар мэргэжлийн такси үйлчилгээ үзүүлдэг “Easy” болон “UBCab” төвтэй холбогдоход “Эхний километр 1500 төгрөгөөр бодогдож, дараагийн километрээс нэг километр нь 1000 төгрөгийн үнэтэй байна. Такси үйлчилгээний төлбөр нэмэгдээгүй байгаа” гэх ижил тайлбар өгсөн юм.
(25).jpg)
| Шатахууны үнийн нэмэгдэл “халтуурчид”-ын халаасаа түнтийлгэх шалтгаан болжээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |