“Нарантуул” Олон улсын худалдааны төвийн урд малчид, тариаланчдын аж ахуйд хэрэгцээтэй зүйлсийг худалдаална. Баруун захаас нь эхлэн явахад нарны эрчим хүчээр цэнэглэдэг цахилгаан барааны дэлгүүр, мал, амьтны эмийн сангууд ярайна. Үргэлжлүүлэн хятад бичигтэй туг далбаа намирч, мотоцикл худалдаалах хэсэг залган авна. Тэр хавь хятад мотоцикл, автомашины дугуй сэлбэгээр дүүрэн бөгөөд хэрэгцээт зүйлсээ базаахаар ирсэн малчин хосууд хоёр гурваараа явж харагдана. Энэ хэсэг хамгийн харамсмаар бас бараан хар өнгөтэй. Тэрхүү том том дугуй өрсөн худалдааны газрыг өнгөрөөтөхвөл бидний зорьсон хөдөө аж ахуйн техник, хэрэгсэлийн дэлгүүр байрлана. Гаднаа хөх трактор байрлуулсан “Цагаан мөрөн” худалдааны төв энэ хавьдаа ганц. Хадлан, тариалангийн техник, хэрэгсэл зарах өөр худалдааны төвүүд “Да хүрээ” захад л хэд бий аж.

“Цагаан мөрөн” худалдааны төв хүний хөл багатай ч ганц нэг хүнээр үл тасарна. Жил бүрийн долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эх бол хадланч, тариаланчдын техник, хэрэгслийн бэлтгэлээ хангаж, өвс ногоо, ургацаа хураах үе мөн. Тус худалдааны төвийн эзэн Г.Эрдэнэцогт энэ жил хил гаалийн асуудлаас болоод шинээр техник хэрэгсэл татаж авч чадаагүй гэнэ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард жижиг сэлбэг, хэрэгсэл захиалж авсан аж. Тиймээс хөдөө аж ахуйн техник хэрэгслийн үнийг нэмээгүй байгаагаа хэллээ. Нөгөөтээгүүр шинэ сэлбэг хэрэгсэл татаж аваагүй учраас худалдан авагчид цөөн байгаа гэнэ.
Хадлангийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчид гол төлөв сегмент, хэрээ хошуу сураглаж, худалдан авч байгаа аж. Түүнээс сэлбэг, хэрэгслийн үнийг асуувал, сегмент, хэрээ хошуу 1000 төгрөг, тракторын дугуй нэг нь 378000 төгрөгийн үнэтэй гэж байлаа. Энэ үеэр нэгэн тариаланч залуу улаанпадын жанам, сэнс худалдаж авсан нь 88500 төгрөг болов. Тодруулбал, улаанпадын жанам 85000, сэнс 3500 төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Иймд “Цагаан мөрөн” худалдааны төвийн эзнээс улаан болон ногоонпад, түүний сэлбэг хэрэгслийн ялгааг асуухад “Улаан болон ногоонпад нь овор хэмжээ, зүтгэх хүч, моторын хүчин чадлаараа ялгаатай. Улаанпад нэг цлиндртэй, ногоонпад нь хоёр цлиндэртэй. Тиймээс сэлбэгийн хувьд 10000-20000 төгрөгний үнийн зөрүүтэй байдаг. Тариаланчид анх улаанпадыг аж ахуйдаа хэрэглэдэг байсан. 2000-аад оноос хойш ногоонпад гарч ирсэн” гэлээ. Харин хадлангийн хэрэгсэл худалдааж байгаа эсэхийг асуувал “Хадлангийн улирал эхэлж байгаа ч хадуур, тармуур, пад орж ирээгүй байна. Хил гаальтай холбоотой асуудлаар захиалга өгсөн ч бүтээгүй” гэсэн юм.

“Нарантуул” олон улсын худалдааны төв орчимд хамгийн хөл хөдөлгөөн багатай нь хөдөө аж, ахуйн техник, хэрэгслийн худалдааны хэсэг байлаа. Мөн хил дээр ачаа бараа удах зэрэг асуудалтай холбоотойгоор техник, сэлбэг дутмаг байгаа нь үүнд нөлөөлж байна. Г.Эрдэнэцогт “Манайх шинэ сэлбэг, хэрэгсэл татаж авч чадаагүй ч “Да хүрээ” худалдааны төвийн хөдөө аж ахуйн техник хэрэгсэл худалдагчид зургадугаар сард техник, хэрэгсэлээ татан авсан” гэлээ.
Б.Бадамзул
| Г.ЭРДЭНЭЦОГТ: Хадлан, тариалангийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |