Архи, тамхины хэрэглээ, буруу хооллолтын улмаас хүмүүм элэг, нойр булчирхай, ходоод зэрэг дотор эрхтний өвчлөлөөр өвдөж, энэ төрлийн хавдраар нас барах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Уг өвчин юунаас болж хүндэрдэг, хэрхэн зөв хооллох талаар УГТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн Ерөнхий эмч Г.Өнөржаргалтай ярилцлаа.
-Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хэрхэн хооллодог вэ. Сүүлийн үед хүүхдээ буруу хооллосноос болж ямар төрлийн өвчлөл нэмэгдэж байна вэ?
-Эцэг, эх хүүхдийнхээ хооллолтод маш хайнга ханддаг. Тухайлбал, хүүхдээ амаараа хооллох нь хүүхдийн хоол боловсруулах эрхтнийг өвчлүүлдэг. Хүн хоногт 5-7 удаа хооллох ёстой боловч хүүхдийг тэр хэмжээнд хооллож чаддаггүй. Мөн хүүхдүүд нийлэг, зай хураагууртай тоглоомоор тоглох, амандаа зуух, түүнийг залгих нь олон янзын өвчнийг үүсгэдэг.
-Өсвөр насны хүүхдүүд бэлэн хоол, хийжүүлсэн ундаа, чипс идэх дуртай байдаг шүү дээ. Үүнээс болж таргалах тохиолдол хэр байна вэ?
-Сургуулийн насны хүүхдүүд хийжүүлсэн ундаа, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ их байна. Үүнд чипс, самар, ундаа, төрөл бүрийн бэлэн хоол орно. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн ходоод гэдэсний шарх, үрэвсэл нэмэгдэж байгаа. Хүүхдийн хоол хүнсэнд анхаарч, багаас нь зөв дадал зуршилтай болгох хэрэгтэй.
(1).jpg)
-Хүүхдүүдийн дунд буруу хооллолтой холбоотой ямар өвчин их байна вэ?
-Гадуур хооллолтой холбоотойгоор ходоодны хеликобактер, илүүдэл жинтэй болох, элэг өөхлөх өвчин нэмэгдэж байна. Зөвхөн хооллолт гэхээс гадна хөдөлгөөний хомсдолд орсон. Энэ нь хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууж утсаар тоглох, телевиз үзэхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаа. Монголчууд хоол хүнсний буруу хэрэглээнээс гадна хүнсний бүтээгдэхүүний найрлагыг огт хардаггүй. Жишээлбэл, дэлгүүрээс сүү, сүүн бүтээгдэхүүн авахдаа А, В гэх найрлага хардаггүй, цөөн хувь нь л он, сар хардаг. Монголчууд сайн гэсэн бүхнийг өөртөө тохирно гэж боддог энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Найрлага гэдэг бол ходоод гэдэсний өвчин үүсэх, үрэвсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
-Урин дулаан цагт иргэд хөдөө гарч, хорхог идэж, хүйтэн пиво уух нь нийтлэг болжээ. Энэ нь иргэдийн нойр булчирхай, цөс, ходоод өвдөх гол шалтгаан болсон гэж хэлж болох уу?
-Халуун, өөх, тостой хоол, хорхог идсэний дараа хүйтэн ус, ундаа, шар айраг хэрэглэж огт болохгүй, бүр хориотой. Хэрвээ өөх, тостой халуун хоол, мах идсэний араас хүйтэн зүйл уувал ходоод, гэдэс цочирч, нойр булчирхайн үрэвсэж, элэг өөхөлдөг. Аль болох хэрэглэхээс бүрэн татгалзах хэрэгтэй. Монголчууд зуны цагт аяллаар явахдаа ихэвчлэн хагас боловсруулсан хоол эсвэл хорхог, боодог иддэг. Иргэд аялах нэрийдлээр хөдөө гарч, ёс юм шиг хорхог, боодог, шорлог идэж, араас нь хүйтэн пиво, ундаа, архи хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна. Иргэд амарч чаддаггүй. Харин ч ядраад ирдэг. Яагаад гэвэл өдөр, шөнөгүй найрлаж, ууж, идэж, нойргүй хоноод ирдэг. Тиймээс бид алжаалаа зөв тайлж сурах хэрэгтэй байна.
-Танай эмнэлэгт ирж, үзүүлж байгаа иргэд ихэвчлэн ямар төрлийн өвчтэй байна вэ?
-Хоногт үзүүлж буй иргэдийн 50-60 хувь нь элэгний үрэвсэл, 30-40 хувь нь ходоод, нойр булчирхайн үрэвсэлтэй байна. Энэ нь амьдралын буруу хэв маягтай холбоотой. Иргэдийн таргалалт, архи, тамхины хэрэглээнээс болж элэг өөхлөх, нойр булчирхайн үрэвсэл, ходоод, гэдэсний шарх, шархлаа их байна. Монголчуудын архи, дарс, тамхины хэрэглээ цар тахлын хэмжээнд хүрсэн. Энэ нь аливаа өвчнийг хүндрүүлж, сэдрээж байгаа. Үүнээс гадна ажил, амьдралаа зохицуулж, сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хорт зуршлаас салах хэрэгтэй. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь ходоод, гэдэсний эмгэгээс сэргийлэх сайн талтай. Мөн хэрэглэх эмээ зөв сонгож, анхаарах хэрэгтэй. Эмийн бүтээгдэхүүн, хоол хүнс бие организм, биеийн жин, хийж буй ажил хөдөлмөрт тохируулах хэрэгтэй.

-Цөс, ходоод, нойр булчирхайн үрэвсэл ихэвчлэн ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Жишээлбэл, ходоодны шархлаа гэхэд цээж гашуу оргих, ам гашуун орхих, хоолны дуршил муудах, аюулхайд халуун орхих шинж илэрдэг. Иргэд өвчнийхөө зовиурыг анзаарахгүй явснаас болж шарх нь шархлаа, шархлаа нь аливаа эрхтний бүтцийг өөрчилж, хавдар үүсгэдэг. Тийм учраас бага ч гэсэн зовиур илэрсэн тохиолдолд өрхийн эмчдээ хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, урьдчилсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгвэл хавдар үүсэхгүй байх бүрэн боломжтой.
-Иргэд өвчнөө хүндэрсэн хойно нь эмчид ханддаг байх?
-Иргэдийн 70-80 хувь нь өвчин нь сэдэрч, гэрийн нөхцөлд эмээр эмчилж, үр дүнгүй болсон үед эмчид ханддаг. Иргэдийн 20 орчим хувь нь зовиур илэрсэн даруйдаа эмчид үзүүлж, урьдчилсан эмийн эмчилгээ авч, шинжилгээнд хамрагддаг.
-Хоол боловсруулах замын ямар өвчнөөр нас барах тохиолдол их байна вэ?
-Иргэд элэг, ходоодны хатуурал, хавдраар нас барж байна.
| УГТЭ-ийн Ерөнхий эмч Г.ӨНӨРЖАРГАЛ: Иргэд хорхог, боодог идсэнийхээ дараа шар айраг, архи ууж эрүүл мэндээрээ хохирдог |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |