• Өнөөдөр 2025-04-02

Дарьгангад гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2021-04-19,   461

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Гал түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зургаан бүлэгт хуваагдан, түймрийг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Түймэр өргөн газар нутгийг хамарч, Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин БНХАУ-ын хилийг давжээ. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил одоо үргэлжилж байгаа юм. 

Дарьгангад гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188