• Өнөөдөр 2024-05-17

ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс, тэжээлийн тусламж ирлээ

2021-04-18,   421

Өмнөговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс тэжээлийн тусламж ирлээ. Өнгөрсөн жил гантай байсны улмаас малчид өвлийг хүндхэн давж, хавартаа зутруу байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос Өмнөговь аймгийн малчин өрхүүдэд 150 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлснийг өнөөдөр хүлээн авлаа. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 200 гаруй сая төгрөг аж. Дэмжлэгээр ирсэн тэжээлийг 15 суманд хуваарилан өгнө гэж аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.

 


ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс, тэжээлийн тусламж ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 11:02:20
    олон: цус яс нэгтэй ахан дүүс маань туслах юм баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188