Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хөшөө дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, арчлалт хамгаалалт орчны тохижилтын ажил”-ын хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Махатма Ганди хөшөө, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын хөшөө, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөнүүдийн суурь болон орчны тохижилтыг сэргээн засварлаж байна.
Махатма Гандигийн хөшөөний орчимд 60м.кв явган зам, 14.2 м.кв суурийн чулуун хавтанг бүрэн шинэчилж, хөшөөний суурь болон явган замын доод тал бүхэлдээ усанд автан, ялзмагтаж, намгархаг хөрстэй болсон тул хөрсийг бүхэлд нь хуулж, хатаан нягтаршуулж, хөшөөний өндөршилт, түвшинг тааруулж, даацийн суурь хийж байгаа аж. Мөн хөшөөний суурийг зураг төсөвт хавтан солих байсан ч, гүйцэтгэгч байгууллагын зүгээс бүрэн шинэчилж боржин чулуун суурь хийжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн жилүүдэд Сүхбаатарын хөшөө орчим, Удирдлагын академийн урд байрлах Эрдэмд шамдагтун хөшөөнүүдийг тохижуулж сэргээн засварлаж бусад жижиг баримлуудын бүрэн бүтэн байдлыг тогтмол анхаарч нөхөн сэргээх, засварлаж байна.
| Хөшөө дурсгалт газруудыг нөхөн сэргээж, засварлаж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |