Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Солонго гэх газарт малчин Б-гийн хаваржаа шатаж, 200 төл мал хорогдсон талаар бид мэдээлсэн. Түймрийг орон нутгийн 15 иргэн, гурван автомашин, дөрвөн мотоциклтой очиж бүрэн унтраасан байна. Энэ талаар бид иргэн Б-тэй холбогдож дараах тодруулга авлаа.
-Өчигдөр танай хаваржаа шатаж, төл мал хорогдсон харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед та гэртээ байгаагүй юм уу?
-Тиймээ би байгаагүй. Аймгийн төв рүү ажлаар явчихсан байсан юм. Ер нь гал унтраах хүн хүч бага байсан дөрвөн том хүн байсан. Нэг нь малдаа явсан хойно гал гарсан байна. Салхитай өдөр байсан учраас гал маш тархсан байна лээ. Гал юунаас гарч гарсныг эцсийн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ яндангийн оч үсэрсэн байх гэж таамаглаж байна. Гал гарсан даруйд нэг хүүхэд маань хажуугийн айлд хэлэхээр явсан гэсэн. Гэтэл 20, 30 минутын дотор л хашаа шатчихсан гэсэн.
-Хамгийн ойрын айл хэдэн км зайтай юм бэ?
-Хамгийн ойрын айл 2-3 км зайтай. Энд сүлжээ муу байдаг учраас хурдан шуурхай мэдээлэл өгч чадаагүй байна лээ. Уг нь ойрхон гол урсдаг. Ус зөөхийн завдалгүй гал алдсан гэсэн. Ингээд ойр орчмын хүмүүс ирж галыг бүрэн унтраагаад байна.
-Хашаанд байсан төл мал бүгд шатсан гэсэн үү?
-Тиймээ. 200 төл шатсан. 150 хурга, ишиг байсан. Хашааны хаалгыг онгойлгож малаа гаргах боломж байгаагүй гэсэн. Гэрт байсан цөөн хэдэн хурга ишиг үлдсэн дээ. Би насаараа л мал дагсан. Харамсалтай үйл явдал боллоо.
| Иргэн Б: Хашаанд байсан нялх төл бүгд шатсан, гэрт байсан цөөн хэд нь л үлдлээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |