• Өнөөдөр 2026-07-16

Голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ

   Баянзүрхийн гүүрний орчимд энэ сарын 14-нд завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид голын усанд урсаж явсан гурван иргэний амийг аварчээ.

   Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж буйтай холбоотойгоор иргэд гол, усны эрэг дагуу амарч, зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул болон Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнд хүрснийг анхааруулсаар байгаа юм.

   Иймээс албаныхан иргэдэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхэд болон өндөр настнуудад тавих хараа хяналтаа сайжруулах, үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

 


Голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188