• Өнөөдөр 2026-06-30

МИЛАН КОРТИНА 2026

Дэлхийн спортын хамгийн том баяр наадам, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл "Милан-Кортина 2026" Өвлийн Олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байна! #NTVтелевиз нь Олон Улсын Олимпын Хорооны (IOC) албан ёсны шууд дамжуулагчийн онцгой эрхийн гэрээнийхээ хүрээнд Монгол Улс даяар олимпын наадмыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэйгээ хамтарч, нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Үзэгч та бүхэн 2026 оны 2 сарын 4-ний өдрөөс эхлэн 2 сарын 22-ныг дуусталх хугацаанд доорх 6 телевизийн 8 сувгаар олимпын торгон агшин бүрийг хүлээн авч үзээрэй! Бид наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон спортын 16 төрлийн 109 тэмцээн уралдааныг нэгийг ч алгасалгүй, хамгийн өндөр чанартайгаар, шууд дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэх болно. Дэлхийн спортын гайхамшгийг хамтдаа тольдож, Монгол тамирчдаа дэмжицгээе! "Милан-Кортина 2026" Өвлийн Олимпын наадам эхлэхэд 35 хоног үлдлээ!


МИЛАН КОРТИНА 2026
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188