Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналуудыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж. Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод үйл ажиллагааны менежментийг ч шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирдлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв.
Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв. Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөнүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. “Чөлөөлье” санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно |
|
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |