Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт өнөөдөр (2026.01.15) оролцов. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |