Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээж үг хэлэхдээ, Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэг, чиглэлийн дагуу хөрөнгө оруулагчдын дуу хоолойг төрд шууд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.
Монгол Улсын эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ үйл явцад хувийн хэвшлийн манлайлал чухал үүрэгтэй. Гэвч өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин хангалттай таатай бус байгаа тул хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх бодлогын цогц шинэчлэл зайлшгүй шаардлагатайг дурдлаа. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн хөрөнгө оруулалтын бодлого, хамтын ажиллагаанд дүгнэлт хийж, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Худалдааны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. Мөн төрийн хяналт шалгалтыг ойлгомжтой, зөвлөж дэмжсэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх реформыг хэрэгжүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Эдгээр нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, Монгол Улсыг бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй улс болгох зорилготой юм. Шинээр байгуулагдсан төв нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, ил тод байдлыг хангах, шүүхийн шатанд хүрэхээс өмнө санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль, тэдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж буй 40 гаруй зохицуулалт байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчдын бодит асуудлыг төрд уламжилж, шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.
Тус төв нь мөн туршлага, мэдээлэл солилцох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана.
"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь" дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, бизнесийн холбоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, тус төвийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” байгуулагдсанаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын тогтвортой, ил тод, таатай орчныг бүрдүүлэхэд бодит дэмжлэг болж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж үзэж байна.
| “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |