Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай /2026.01.09/ уулзаж, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлогын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр 2026 онд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилт 156.4 тэрбум төгрөгт хүрч буйг онцлоод, судалгааны шууд зардлын эзлэх хувь хангалтгүй хэвээр байгааг тэмдэглэв. Сүүлийн 10 жилд шинжлэх ухааны салбарын санхүүжилт ДНБ-ий 0.1 орчим хувьд хадгалагдсан тул уг үзүүлэлтийг цаашид үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.
Мөн Засгийн газрын шинэ бүтцийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн бодлого Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан боловсруулах, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн болон бодлогын орчин бүрдсэн болохыг онцоллоо. Үүний хүрээнд салбарын дэд бүтцийг шинэчлэх, лаборатори, тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг хэллээ. Цаашид тогтмол болон үр дүнд суурилсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгааны чанар, өгөөжийг сайжруулах, хувийн хэвшил болон гадаадын хамтарсан төслүүдийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулах замаар дотоод инновацыг хурдасгаж, шинжлэх ухааны салбарыг улсын хөгжлийн бодлогын гол тулгуур болгон хөгжүүлэх чиглэл баримталж ажиллахаа илэрхийллээ. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл салбарын хүний нөөцийн цалин хангамж бага, ажлын байрны баталгаа сул байгааг дурдсан бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн дорвитой шинэчлэл хийгдээгүйн улмаас хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь 30-аас дээш жилийн насжилттай болж, судалгааны үр дүн, гарган авсан технологийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо. Түүнчлэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулах, эрдэм шинжилгээний ажилтнуудын орон сууц, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын урт болон дунд хугацааны төлөвлөлт, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг уламжиллаа.
Эрдэмтэн, судлаачдын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүдэд оролцох хүсэл, чадавх байгаа боловч бодит оролцоо хангагдахгүй байгааг дурдсан бөгөөд цалин, нийгмийн баталгаа сул, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эрдэмтдийн санал, судалгааны үр дүн хангалттай тусгагдахгүй байгааг хөндөн ярив. Иймд цаашид төрөөс судалгаанд суурилсан шийдвэр гаргаж, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнг бодит ажил, төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
| Эрдэмтэн, судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |