Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, төлөвлөгөөтэй танилцлаа. Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр төрийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, ил тод, хариуцлагатай байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсныг онцлов.Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай, нэгдсэн байдлаар хүлээн авч шийдвэрлэх зорилгоор өргөдөл гомдлын нэгдсэн системийг ашиглалтад оруулсан талаар онцоллоо. Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт иж бүрэн үнэлгээг анх удаа хийж, бодит нөхцөл байдалд суурилсан дүгнэлт, зөвлөмж боловсруулсан нь салбарын эрх зүйн орчныг сайжруулахад чухал алхам болсныг тэмдэглэлээ.
Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас шалтгаалан гарч буй хүний эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-той хамтран ажиллаж байгааг танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн хяналт шалгалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэний эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан юм.
Монгол Улсын Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоож, бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлсэн гэв. Түүнчлэн БНСУ-ын КОЙКА агентлагийн шугамаар хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэсэн юм. Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагуудад чиглэл болгов. Тэрбээр төрийн хяналт шалгалт давхардалгүй, уялдаа холбоотой, бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Үүний тулд салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон юм.
| Хяналт, шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэх талаар чиглэл өгөв |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |