• Өнөөдөр 2026-02-27

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

Аргын тооллын: 2026 оны хоёрдугаар сарын 27, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 07:37-18:33
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.
 
Барилдлага:
 
Аргын тооллын 2 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 11, Өглөгт охин одтой, хар бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:37-18:33. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд х янамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг
шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур
оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188