"Грийн шоу продакшн"-ы 10 жил, “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулсан, Монгол -Өвөр Монгол үндэсний бөхийн хоёр төрөлт багийн халз барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө. Өвөр Монгол бөхийн барилдаанд 15:10-аар Өвөр Монголын баг ялалт байгуулав. Өвөр Монголын багт Х.Үндэс /3/, У.Төрцацрал /3/, Э.Мэргэнбилэг /2/, Х.Давхарбаяр /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан С.Эрхэмсүлд /2/, Х.Бөхбаяр /5/ нийт 15 даваа авсан. Харин Монголын багт улсын арслан Ц.Бямба-Отгон /1/, улсын заан Д.Хүдэрбулга /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын начин Э.Сумъяабат /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын аварга О.Хангай /1/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /2/ нийт 10 даваа авсан юм. Монгол үндэсний бөхийн барилдаанд 24:1-ээр Монголын баг илт давуу ялалт байгуулав.

Монголын багт улсын аварга О.Хангай /5/, улсын арслан Ц.Бямба-Отгон /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Д.Хүдэрбулга /1/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын начин Э.Сумъяабат /5 /, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /5/ нар нийт 24 даваа авсан бол Өвөр Монголын багт Х.Үндэс /1/, Э.Мэргэнбилэг /0/, Х.Давхарбаяр /0/, С.Эрхэмсүлд /0/, Х.Бөхбаяр /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан У.Төрцацрал /0/ нийт нэг оноо авсан юм.
| Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв |
|
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |