• Өнөөдөр 2026-03-09

НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) нүдний даралт ихсэх өвчин (глаукома)-ы мэс заслын орчин үеийн шинэ технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.
Нүдний даралт ихсэх өвчин нь хараа алдалтын хоёр дахь гол шалтгаан болдог ноцтой эмгэг юм. Тус эмгэгийн эмчилгээний Ahmed хавхлага бүхий мэс заслын аргыг нэвтрүүлснээр өвчний явцыг удаашруулах, хараа алдалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эдгээр шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, нийт 14 хүнд амжилттай мэс засал хийснээр нүдний даралтын шалтгаант сохролоос урьдчилан сэргийлэх бодит үр дүнд хүрлээ.
Дээрх шинэ технологийн давуу талууд:
• Нүдний даралтыг үр дүнтэй бууруулна
• Хүнд хэлбэрийн глаукомд тохиромжтой
• Урт хугацааны тогтвортой үр дүнтэй
• Эмийн хэрэглээг багасгана
• Хүүхдийн төрөлхийн глаукомд үр дүнтэй
УГТЭ нь нүдний эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгэээнд Нүдний угийн судасны ангиографи болон нүдний лазер аппаратын хөрөнгө оруулалт хийгдэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийн хараа хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэ технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна.
Нүдний мэс заслын чиглэлийн сургалтын төв буюу бааз эмнэлгээр сонгогдон хариуцлагатай амжилттай ажиллаж байна.

 


НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188