Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр тогтож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар хуралдаан даргалагч У.Отгонбаяр гишүүн танилцуулсан юм. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн Байнгын хорооны тогтоолуудыг хүчингүй болгохоор холбогдох төслийг боловсруулжээ.
У.Отгонбаяр гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь буюу 73.3 хувийн саналаар дэмжин “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцууллаа. Адуучин сүрэг овогтой, Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй юм байна.
Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцуулсан. Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Д.Ганбат нар байр сууриа илэрхийлж, М.Чинбат прокуророос асуулт асууж, хариулт, мэдээлэл авсны дараа санал хураалт явууллаа. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбатыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нь буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжив |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |