Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн 2025 оны отгон хурлаа хийж, улирч буй оны ажлаа дүгнэн, ирэх жилийн зорилтоо ярилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин, хамт олон 2025 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаар оны ажлаа өндөрлөж байна. Энэ сарын 13-21-ний өдрийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт, өрөмдлөг, баяжмал үйлдвэрлэл, ачилтын төлөвлөгөөт үзүүлэлт дараалан биелж байгаа бол 29-нд хүдэр боловсруулалтын төлөвлөгөө биелэхээр буйг шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийнхэн 2025 онд хүдэр боловсруулалтыг 39.9 сая тоннд хүргэж, төлөвлөгөөнөөс 250 мянган тонноор илүү боловсруулсан амжилттай ажилласан байна. 12 сарын сүүлийн өдөр оны үйлдвэрлэлийн ажлын хаалт хийж, түүхэн дээд хувиар биелж буй төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар тодорхой мэдээлэх юм байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс 2025 онд хийгдсэн нөхөн сэргээлт болон аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах ажил, тэдгээрийг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэж, тайланг хэлэлцсэн байна. Ирэх онд байгаль орчны чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд батлуулахаар ажиллаж буйг тус хэлтсээс мэдээллээ.
Дулааны цахилгаан станцад намар, өвлийн бэлтгэл 100 хувиар биелж, нүүрс 29129 тонн буюу 19 хоногт зарцуулах нөөцтэй байна. Шарын голоос нэмж, таван вагон нүүрс татан авч байгаа бөгөөд нүүрсний чанар гэрээнд заасны дагуу шаардлага хангаж буйг ДЦС-ын удирдлага шуурхайд онцоллоо. Мөн Цахилгаан цехийн хамт олон 2025 онд төлөвлөсөн засварын ажлуудаа 100 хувь бүрэн гүйцэтгэсэн бол Ус хангамжийн цехэд үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа аж.
Хүйтний улиралд ихэсдэг томуу, томуу төст өвчний тархалт Орхон аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, эмчид хандсан иргэдийн 6 хувь нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд эзэлж байгаатай холбогдуулан тус өвчнөөс урьдчилан сэргийлэх цуврал сургалт, зааварчилгаа зөвлөмжийг Эрдэнэт сувиллын цогцолбороос бүтцийн цех нэгжүүд дээр зохион байгуулж байна. Томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүх, хуурай цаасан алчуур хэрэглэж хэвших зэрэг зөвлөмжийг эмч нар хариуцсан цех нэгжийн ажилтнуудад зөвлөж байгаа аж.
2025 оны тайлангийн дүнгээр үйлдвэрийн ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй гүйцэтгэл сайтай байгаа бөгөөд энэ ажилд хамтран ажиллаж, техникийн тодорхойлолтыг өндөр түвшинд боловсруулан, тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан гүйцэтгэсэн бүтцийн нэгжийн удирдлага болон мэргэжилтнүүдэд Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн зүгээс талархал илэрхийлсэн бол Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага мэдээлэлдээ улирч буй онд хамт олноороо амжилт бүтээл дүүрэн буйг онцлон, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оны онцлох шагналын эзнээр тодрон, тэрхүү шагналаа уурхайчин, хамт олондоо хүртээж буй үйлдвэрийн нийт удирдлагын багт баяр хүргэн, амжилт хүслээ.
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд олон том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, дэвшүүлсэн төлөвлөгөөт зорилтууд биелж байна. Баяжуулах үйлдвэрт Хам баяжуулалтын 2,3 дугаар секцийг өргөтгөн шинэчилж, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэх, 1.1 сая тонн цэвэр зэс агуулсан 350 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг дуусгах, эрчим хүчний удирдлагын тогтолцоонд ISO 50001 стандартыг нэвтрүүлэх, хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системийг нэвтрүүлэх, ажилтнуудаа гэнэтийн ослын даатгалд анх удаа хамруулсан зэрэг үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн онцлох ажлуудаа үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжүүдээс ирүүлснийг Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тэрээр энэ бүх ажлыг хамтын эв нэгдэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр амжуулж гүйцэтгэсэн нийт хамт олондоо талархал илэрхийлж, ирж буй 2026 оны том зорилт, их ажилд өндөр амжилт хүслээ.
| Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |