-1978 оны 12 дугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод ачуулж эхэлсэн эл түүхэн өдөр Баяжуулах үйлдвэрийнхний ойн баяр болдог. Тиймээс танай цехийнхний хамгийн онцгой өдөр. Та бүхний амжилт бүтээл энэ онд арвин их байгаа гэдэгт итгэлтэй байна?
Манай үйлдвэр 1978 онд анх нээгдэхдээ, жилд 4 сая тонн хүдэр боловсруулахаар анхны баяжмалаа үйлдвэрлэж эхэлж байлаа. Тиймээс энэ өдөр бол Баяжуулах үйлдвэрийн төрсөн өдөр. Энэхүү түүхэн ойн өдрийг манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн амжилтаар угтаж байна. Тоймлоод хэлбэл, 2025 онд бид 39 сая 645 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлөвлөгөөнөөс илүү 250-300 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдүүллээ. Энэ бол Баяжуулах үйлдвэрийн гурав хоногт гүйцэтгэх ажил гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал нь 40 сая тонн. Мөн энэ онд бид тээрмүүдээ сольж шинэчиллээ. Үүний үр дүнд энэ жил манай цехийн хамт олон түүхэн дээд амжилт бүтээж буйг онцлон хэлье. Баяжуулах үйлдвэр, ирээдүйд 40, 50 жил ажиллах өнгө төрхийг тодорхойлох том төсөл хөтөлбөрүүдээ эхлүүллээ. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын ажлын явцаас тодруулбал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 90-ээс дээш хувь, тэдгээрийн 80 гаруй хувийг нь ажлын талбайд татан аваад байна. Бүтээн байгуулалтын ажил бүхэлдээ 20 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр өрнөж байна. Үүнээс гадна бид энэ онд, хуучирсан тоног төхөөрөмжөө солих өргөтгөл шинэчлэлийн олон ажлууд амжууллаа. Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг бүрэн шинэчиллээ. Өмнө нь бид 96 ширхэг флот машинаар 12 сая тонн хүдэр баяжуулдаг байсан бол технологийн шинэчлэлийн үр дүнд 22 ширхэг флот машинаар дээрх хэмжээний хүдэр баяжуулж байна. Зөвхөн цахилгаан эрчим хүчнээс 1.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрдүүллээ. Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ хэвийн, тасралтгүй биелүүлэхийн зэрэгцээгээр, эдгээр бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлуудаа хийж байна. Энд өндөр түвшний инженерчлэл, зохион байгуулалт давхар амжилттай хийгдсэн нь манай Баяжуулах үйлдвэрийн хамт олон үйлдвэрийн бусад бүтцийн нэгжүүдтэй хамтран ажилласны үр өгөөж юм. Зорьсон, эхлүүлсэн бүх ажлаа энэ онд 100-аас дээш хувиар хэрэгжүүлж буй хамт олон, уурхайчдаараа бахархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлэхийн ялдамд ойн баярын мэнд хүргэе.
-Бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэл, техник технологийн дэвшлээ дагаад ирэх жилүүдийн зорилт, төлөвлөгөө ч илүү том тавигдах нь. 2026 оны зорилт, төлөвлөлтөөс товчхон дурдвал?
Мэдээж, тоног төхөөрөмж сайжирч, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн бүтээмж өснө. Өмнө хэлсэнчлэн, бидний ирэх оны хамгийн эхний том зорилт бол 40 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөө. Энэ бол манай үйлдвэрийн 48 жилийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөгөө байх болно. Мөн Баяжуулах үйлдвэрт эхлүүлсэн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлууд маань ирэх 2026, 2027 онд үргэлжилнэ. Энэ төслүүдийн хүрээнд технологийн шинэчлэл бүрэн хийгдэх тул газар шороо, барилгажилт, бүтээн байгуулалтын бүхий л ажилд багагүй хугацаа шаардагдана. Тиймээс ирэх хоёр жилд тасралтгүй үргэлжилж, 2028 оны эхний хагас жилд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын ажлаа аль болох богино хугацаанд шуурхай зохион байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өртөг зардал бууруулах давуу тал бий болох тул ирэх 2026 онд бид төлөвлөгөөт зорилтоо цаг алдалгүй, эрчимжүүлэх чиглэл нэн түрүүнд барина. Том зорилт, өндөр ачаалалтай, өрнүүн хөдөлмөрийн жил биднийг угтаж байна.
| Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |