• Өнөөдөр 2026-01-14

“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын баатар, Их Жанжин Дамдины Сүхбаатар нь Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа Монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ.
 
Түүний мэндэлсний 133 жилийн ой 2026 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг мөнхлөх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, “Цэрэг–эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” арга хэмжээг Дотоодын цэргийн Штаб-аас зохион байгуулж байна.  Энэхүү арга хэмжээ нь Их Жанжин Д.Сүхбаатарын амьдрал, үйл хэрэг, эх оронч үзэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулж залуу үеийн эх оронч ухамсар, үнэт зүйлсийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
 
Арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг хамарсан түүх, эх оронч үзэлд суурилсан сургалт, лекц, уулзалт, соён гэгээрүүлэх танин мэдэхүйн арга хэмжээ, цэрэг–иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд  гурван төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэн, хамт олноо манлайлан албаа хааж буй цэргүүдийг шагнаж, урамшуулах юм.
 

“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188