• Өнөөдөр 2026-03-04

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1120 дуудлага иржээ

2026-01-12,   275

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвд  2026 оны 1 дүгээр сарын 5-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт  1120 дуудлага мэдээллийг иржээ. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 203 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 94, мэдээлэл хүссэн дуудлага 526, чатбокс үйлчилгээний дуудлага 25, мессеж үйлчилгээний дуудлага 23, зорилтот бус дуудлага 249 бүртгэгдсэн байна.
 
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 177 байгаагаас аймгийн хэмжээнд 61 дуудлага, нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.
 
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 27 хүүхэд үйлчилгээ авсан байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1120 дуудлага иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188