• Өнөөдөр 2026-01-04

БНХАУ-аас анхны суудлын галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн түүхэн өдөр тохиож байна

2026-01-03,   152

       Монголын төмөр замчид, төмөр замын салбарынхан өнөөдөр түүхийн хуудаснаа тод томруунаар бичигдэн үлдсэн нэгэн чухал өдрийг угтаж байна. Энэ өдөр буюу 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр манай улс Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж, БНХАУ-аас анхны суудлын галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн түүхэн өдөр тохиож байна. 
 
Түүх сөхвөл, тэртээх 1949 онд “УБТЗ” ХНН байгуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Улаанбаатар-Наушик хоорондох ган зам ашиглалтад орсноор манай яруу алдарт төмөр замчдын хөгжлийн түүх эхэлсэн байдаг. 1952 оны 09 сарын 15-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатар-Замын-Үүд, Жининий хооронд төмөр зам барихаар тохиролцсон байдаг. Энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаснаар гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа 1956 оны 01 сарын 01-нд нээгдсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.  
 
Ийнхүү 1956 оны 01 сарын 03-нд буюу энэ өдөр БНХАУ тай холбогдож хоёр хөршийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүрэг гүйцэтгэдэг чухал суваг болжээ.

БНХАУ-аас анхны суудлын галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн түүхэн өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188