• Өнөөдөр 2026-02-22

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР П.ЗОЛЗАЯА СОНГОГДЛОО

2026-01-03,   226

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан болж, гишүүн Пунцагийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгов. 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллахаа илэрхийллээ.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР П.ЗОЛЗАЯА СОНГОГДЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188