Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. Тодруулбал,
Нэгдүгээр сарын 10-ны Бямба гарагийн 11:00 цагаас: "Талх чихэр"-ийн хэвийн боовны баяр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан
Нэгдүгээр сарын 11-ний Ням гарагийн 13:00 цагаас: Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 13-ны Мягмар гарагийн 13:00 цагаас: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан
Нэгдүгээр сарын 17-ны Бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/
Нэгдүгээр сарын 18-ны Ням гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/
Нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагийн 11:00 цагаас: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Нэгдүгээр сарын 24-ний Бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/
Нэгдүгээр сарын 31-ний Бямба гарагийн 13:00 цагаас: Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулна.
| Нэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь |
|