Налайх дүүргийн нэгдүгээр хороонд "Гэр шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг галд 62 настай иргэн өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
| Гэр шатсаны улмаас 62 настай иргэн өртөж, амиа алджээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |