Энэ онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шавь тавьсан. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. Ханын материал орон сууцжуулах төслийн явцад хоёр ээлжээр нийт 3000 айлын орон сууц барих юм.
Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Тодруулбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажлыг эхлүүллээ. Ийнхүү энэ онд Баянхошуу, Шархад орчимд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Ногоон орон сууцыг барьснаар гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээг нэвтрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болгохыг зорьж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.
Энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, барилгажуулах төслийг дараах байршлуудад хэрэгжүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчимд,Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ХАА-27 дугаар байрыг буулган, барилгажуулах төсөл,Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл,Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 34, 35 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган, барилгажуулах төслийг гүйцэтгэж байна.
| Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |