2016 онд анхны салбараа нээж байсан Имарт (Скай Хайпермаркет ХХК) өнөөдөр Монгол Улсад олон улсын жишиг бүхий хамгийн анхны хайпермаркетын стандартыг тогтоож, нийгэмд үзүүлж буй нөлөө, цар хүрээгээрээ салбартаа нөлөө бүхий тоглогчдын нэг болж, 10 жилийн ойгоо угтаж байна.
БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ Имартын Ази тив дэх салбарууд дундаас хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй салбар нь Имарт МОНГОЛ хэмээн онцолжээ.
Монгол Улсад Имарт брэндийн үйл ажиллагааг эрхлэн явуулж буй Скай Хайпермаркет ХХК нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотод 6 салбар, 1400 гаруй тогтвортой ажлын байр, 100,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, 1000 гаруй ханган нийлүүлэгчтэй цогц экосистемийг бүрдүүлжээ.
Имарт нь зөвхөн худалдааны төв байхаас илүү амьдралын хэв маяг, гэр бүлийн худалдан авалтын шинэ соёлыг авчирсан гэдгээрээ онцлог. Хүүхдэд ээлтэй орчин гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх боломж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй шийдлүүд, олон улсын стандарт үйлчилгээ нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэн үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд тогтвортой өссөөр байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Emart нь олон бодит үр дүнтэй төсөл, сайн үйлсийн аяныг тогтмол хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, UNICEF-ийн санаачилсан аянд нэгдэж, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй ирээдүйг дэмжихэд хувь нэмрээ оруулсан юм
“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд ахмад настнуудад зориулан 16,000 ширхэг буузыг өөрсдийн гараар хийж ахмадуудад хандивладаг аян жил бүрийн уламжлал болон тогтжээ.
“Маргаашийн ой” төслийн хүрээнд 1,500 мод, сайн дурын ажилтнууд 5,000 мод тарьж, нийт 6,500 модыг тарьж суулгажээ.
Мөн хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөн ба хүүхэд” аянг жил бүр зохион байгуулж “Yellow Helmet” хамгаалалтын дуулга, хамгаалалтын бүс, 400м холоос гэрэлтэх цацруулагч зэргийг зорилтот бүсүүдэд тараан нийгмийн ач холбогдол өндөртэй ажлуудыг зохион байгуулж иржээ.

2016 оноос хойш тогтмол явагдсан “5 өнгийн аян” нь хүүхэд багачуудад жимс ногооны ач тусыг танин мэдэх, боловсрол олгох бие даан худалдан авалт хийх чадварыг дэмжин цэцэрлэг болон бага сургуулийн насны бяцхан хүүхдүүдийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд ”Хөх шошго” аяныг дотоодын үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд хамтран ажиллаж хүлэмж, махны үйлдвэр, гидропоник зэрэг тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг тууштай хэрэгжүүлж байна.
Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй A+ ангиллын салбарыг ашиглалтад оруулсан нь Монголын жижиглэн худалдааны салбарт жишиг туршлага болжээ.
Компанийн зүгээс 2026 онд тохиох 10 жилийн ойгоо угтан хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд болон нийт ажилтнууддаа зориулсан томоохон кампанит ажлууд, онцгой төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ онцоллоо.
10 жилийн ойн хүрээнд барьж буй хамгийн эхний бэлэг бол 2026 оны жилийн эхний өдрийн хямдрал юм. Бүх салбартаа 10 жилийн ой эхэлснийг зарлаж, жилийн эхний өдрийн онцгой хямдралыг эхлүүллээ.

Тус хямдралын үеэр хэрэглэгчдийн өдөр тутмын өргөн хэрэглээний хэрэгцээт бараанд 50 хүртэлх хувийн хямдрал, мөн 1+1 урамшууллуудыг санал болгож байна.
| ИМАРТ - 10 ЖИЛ - МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |