• Өнөөдөр 2025-12-27

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ СОР17 ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО

Цөлжилт ба газрын доройтлыг зогсоох, бууруулах, тогтвортой газар ашиглалт, экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд хийх, хөгжүүлэх судалгааны чиглэлийг тодорхойлох ажлын хүрээнд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны “Хамтын ажиллагаа”-ны дэд хороо, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар, Агроэкологийн сургуулийн Экосистемийн судалгааны төв хамтран эрдэмтдийн уулзалтыг 4 дэх удаагаа 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Уг хурлыг угтаж, конвенцийн “Цөлжилт, газрын доройтол, ялангуяа хөгжиж буй, хуурай бүс нутгуудад учирч буй нөхцөл байдлыг зогсоож, урьдчилан сэргийлэх, улмаар хүн амын амьдралын чанарыг сайжруулах” үндсэн зорилгын хүрээнд Монгол Улсад хийгдэж буй судалгааны өнөөгийн түвшин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эрдэмтэд харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрэв.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ СОР17 ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188