Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл сүүлийн жилүүдэд орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, агаар хөрс, усны бохирдлыг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл, ирээдүйд Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Мөн энэхүү төслөөр Улаанбаатар хот ногоон, ухаалаг төлөвлөлттэй хотын загварчлалыг бодит ажил болгон хэрэгжүүлж буйн жишээ юм. Энэ төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй, дулаан алдагдлыг багасгасан, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүтээсэн бөгөөд мөн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын нэвтрүүлсэн дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан төсөл гэдгээрээ онцлогтой.
Тус төслийн хүрээнд нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол баригдахаас өнөөдөр бид бүхэн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулан нээлтээ хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хамтрагчид, инженер техникийн баг хамт олонд болон хөрөнгө оруулагчдад нийслэлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагууд, төслийн удирдагч нарт талархал илэрхийлье. Улаанбаатар хотын утаа, төвлөрлийн шийдэл бол орон сууцжуулах явдал юм. Эко, байгаль орчинд ээлтэй, цахилгааны хэмнэлттэй орон сууцны шинэ жишиг болж байгаагаараа энэ төсөл онцлогтой юм. Баянхошуу дэд төвийн орчим бол Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсэг. Тийм учраас нийслэлийг үе шаттай орон сууцжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалтын хууль,орон сууцжуулалтын банк байгуулах, орон сууцжуулалтын үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй. Энэ төсөл цаашид жишиг болно. Агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны шийдэл бол газ хэрэглээнд шилжих, цахилгаан халаагуур хэрэглэх. Харин ойрын хугацааны шийдэл бол түлшийг боловсронгуй болгож, хагас коксон түлш хэрэглэх, дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй. Улаанбаатар хотын 30 жилд бий болсон төлөвлөлтийн алдааны утааг нэг өдрийн дотор, нэг аргаар шийдэх боломжгүй. Энэ бүхнийг зоригтой, эрс шинэчлэлийн бодлогоор шийдэж чадна. Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц өнөөдөр нээлтээ хийж байгаа нь нэг том алхам болж байна. Энэ төсөлд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ.
| Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |