• Өнөөдөр 2025-12-23

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.
 
Тус цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцож байгаа аж. Тэд  “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох  урилгаа хүлээн авчээ. 
 
Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох  уран бүтээлчид төв талбайн тайзнаа үзэгч олондоо уран бүтээлээ толилуулж, шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байна.
 
Шинэ жилийн мөнгөн үдшээс өмнө  өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолт зохион байгуулж иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188