• Өнөөдөр 2025-12-23

Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арвандугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав.
 
Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 19 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 825 хэрэг шалгагдаж байна 

Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188