Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.
НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар улсын хэмжээнд 1500 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 760 орчим нийтийн байр бүртгэлтэй байна. 2025 оны хоёрдугаар сард нийтийн байруудад төлөвлөгөөт шалгалт зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээс харахад нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дотроо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү ирдэг байна. Бид нийтийн байрны галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Мөн цахилгааны асуудлууд ямар байгааг шалгаж байгаа юм. Улаанбаатарт байгаа 760 нийтийн байрны 20 нь л ААН-ийн бүртгэлтэй байдаг. Үлдсэн нь иргэний эзэмшилд байна. Нэг нийтийн байранд дунджаар 10 айл оршин сууж байна. Хамгийн олон айл амьдардаг буюу 68 айлтай нийтийн байр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байдаг. Энэ байрны амьдрах орчин харьцангуй сайн. Харин жижиг нийтийн байруудад асуудал бий. 760 орчим нийтийн байрнаас хоёр хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Үлдсэн 52 хувь нь нүхэн жорлонтой, 47 орчим хувь нь ариутгах татуургын стандарт хангасан ариун цэврийн өрөөнүүдтэй байна. Олон хүн амьдардаг нийтийн байрууд хөрсний бохирдол, гүний усны бохирдлын асуудал бий болгодог. Өмнө жил хийсэн шалгалтаар нийтийн байрууд түүхий нүүрс түлж байсан тохиолдлууд гарч байсан. Энэ жил шахмал түлш, хагас коксон түлшүүдийг түлж байна” гэлээ.
| Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |