Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр дээр байгаа нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаарх гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэв.
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн “Ундраа” хүүхдийн зусланг уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулан хувьчлах шийдвэр гарч, улмаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ц.Ган-Очтой байгуулсан байна. Иргэн Ц.Ган-Оч нь тухайн үед “Ундраа” хүүхдийн зуслангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар зуслангийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах, хүрсэн үр дүнг бууруулахгүй сайжруулах нөхцөлтэйгөөр ажиллах үүрэг хүлээсэн байв. Дээрх гэрээ хэрэгжиж эхэлснээс 3 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Ган-Оч нь “Ундраа” хүүхдийн зусланг 100,000,000 төгрөгөөр тооцон өмчлөгчийн эрхийн 11/2007 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн З.Баясгалан-Төгөлдөрт худалдсан байна.
Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар нь зохих хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Ц.Ган-Оч нь гэрээг ноцтой зөрчиж, “Ундраа” хүүхдийн зусланг ашиг олох замаар бусдад худалдан борлуулсан, 2007 оноос хойш зориулалтын дагуу ажиллуулаагүй байна. Тухайн асуудлаар Үндэсний Аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан боловч холбогдох төрийн байгууллагууд гэрээг цуцлах, хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Мөн иргэн З.Баясгалан-Төгөлдөр нь хүүхдийн зуслангийн газрыг иргэний зуслангийн зориулалтаар ашиглаж хувийн барилга байгууламж барьсан, нэгж талбарын орц, гарцыг хаасан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагатай байна.
“Ундраа” хүүхдийн зуслангийн газрыг төр өөрийн эзэмшилд буцаан авч, цаашид хүүхдийн зуслангийн зориулалтаар ажиллуулах боломжтой эсэхийг хянан шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ. Үүнтэй уялдуулан 2003 оноос хойш хувьчлагдсан “Өлзийт”, “Соёл” зэрэг хүүхдийн зуслангийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцээгүй байж болзошгүй асуудлыг хамтарсан Ажлын хэсэг томилон ажиллуулах талаар судалж байна
| “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |