25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Дэлхийн спортын ноён оргил болсон өвөл, зуны олимпын наадмуудыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авлаа. Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, монгол тамирчдынхаа торгон агшин, алтан соёмбот далбаагаа мандуулах бахдам мөчүүдийг үзэгч таны байгаа газарт шууд эфирээр, дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбартайгаар, тусгай студи, анализ, хөтөлбөрүүдээр хүргэхээр бэлтгэж байна.
XXV (25-р) өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026” Итали улсад болно
Милан-Кортинад болох олимп 1924 онд анх өвлийн олимп зохиогдож эхэлснээс хойш XXV (25) дахь удаагийнх. Өвлийн олимпын 17 өдрийн наадмыг 2026.02.05-ны пүрэв гаргаас шууд дамжуулж эхэлнэ. Нээлтийн ёслол 2026.02.06-ны баасан гарагт Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд эхлэх бол 2026.02.22-ны ням гарагт Верона хотын Верона цэнгэлдэхэд хаалтын ёслолоор өвлийн олимп өндөрлөх юм.
Итали улс олимпын наадмыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байжээ. Энэ удаагийн олимп Италид болох 4 дэх удаагийн наадам. 25 дахь удаагийн өвлийн олимп Италийн Милан, Кортина хотод болно. Энэ нь өвлийн олимпыг анх удаа 2 өөр хотод зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. “Милан-Кортина” өвлийн олимпод оролцох тамирчид спортын 16 төрөлд 114 медалийн төлөө өрсөлдөнө.
Уг наадамд ойролцоогоор 100 улсын Үндэсний Олимпын Хороо оролцох төлөвтэй байна. 2022 оны өвлийн олимпод 91 улсын Олимпын Хороо, үүнээс Азийн Олимпын Зөвлөлийн 18 үндэсний хорооны төлөөлөгчид оролцож байв.
БЭЭЖИНГИЙН ОЛИМП-2022 ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР
-2022 оны өвлийн олимпын наадмын шууд дамжуулалтыг Дэлхий даяар 2 ТЭРБУМ ХҮН үзсэн нь 2018 оны үзүүлэлтээс 5%-иар өссөн.
-2022 оны өвлийн олимпоор 713 тэрбум минутын контентыг дэлхий даяар түгээжээ. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 18%-иар өссөн.
-“Бээжин 2022” олимпын үзэгчдийн 64% нь шугаман болон дижитал платформ ашиглан үзсэн байна.
“Media group”-ийн гүйцэтгэх захирал А.Баярбат “Монголын үзэгчдэд Дэлхийн спортын хамгийн том наадмуудыг өндөр стандартаар хүргэх нь бидний эрхэм зорилго. Олимп дамжуулах онцгой эрх авснаар бид технологи, контент, хүний нөөцийн шинэчлэлээ улам өргөжүүлж, Монголын спортын медиа шинэ түвшинд гарна. Энэхүү эрхийг авахын тулд Олон улсын олимпын хороо, медиа эрхийн байгууллагуудтай шат дараатай хэлэлцээ хийж, дамжуулалтын технологи, нэвтрүүлгийн багийн бэлтгэл, дижитал платформын хөгжүүлэлт зэрэг бүх шалгуурыг амжилттай хангаж, Монголын телевизүүдээс NTV хамгийн өндөр үнэлгээ авсан. Олимпын эрхийг авах шийдвэр бол NTV телевизийн контентын шинэчлэл, дижитал шилжилт, олон улсын түншлэлээр Монголын медиа салбарт үнэ цэнийн шинэ стандарт тогтоох бидний зорилготой нийцэж байгаа” хэмээн онцоллоо.
2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг 40 гаруй улс албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан, үзүүлнэ. Тэдгээрийн нэг нь Монгол Улс юм.
“Лос-Анжелес 2028” зуны олимп 7-р сард эхэлнэ
Олим бол олон төрлийн спортыг хамарсан, Дэлхийн эв нэгдлийн хамгийн том наадам. 1896 онд анх зохион байгуулж эхэлснээс хойш зуны олимпын XXXIV (34) дэх удаагийн наадам 2028 онд болох гэж байна.
2028 оны зуны олимп 7-р сарын 14-30-нд болно. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдгийн шилдэг тамирчид 33 төрлийн спортоор өрсөлдөнө. Үүнээс 5-ыг нь 2028 оны Лос-Анжелесийн олимпод тусгайлан шинээр оруулсан. Тухайлбал: Софтбол, Крикет, Тугтай хөлбөмбөг, Лякрос, Сквош теннис шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм.
ПАРИСЫН ОЛИМП-2022 ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР
Өнгөрсөн 2024 оны Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй 10500 ТАМИРЧИН оролцсон. Олимп, паралимпын үеэр ДЭЛХИЙН 92 ДЭЭД АМЖИЛТ эвдэгдсэн. 222 өөр орны хүмүүс ирж, 9.5 САЯ ТАСАЛБАР БОРЛУУЛАГДСАН нь олимпын наадмын рекорд үзүүлэлт болсон. Медалийн тоогоор 1-р байрт АНУ, 2-р байрт БНХАУ орсон. БНХАУ-ын шигшээ баг 91 медаль авсны 40 нь алт байв.
NTV телевиз дотоод, гадаадын олон улсын чанартай тэмцээн, уралдааныг байнга шууд дамжуулдаг туршлагатай хамт олон. Тухайлбал: Рио 2016 оны зуны олимп, Токио 2020 оны зуны олимп, 2022 оны өвлийн олимп, 2019 оны сагсан бөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулсан. Зөвхөн 2025 онд эрэгтэй, эмэгтэй волейболын ДАШТ, сагсан бөмбөгийн Евро Лиг зэрэг олон улсын тэмцээнүүдийг монгол хэл дээр мэргэжлийн тайлбартайгаар, өндөр хурдны технологи ашиглан дамжуулсан туршлагатай. Та бүхэн NTV-тэй хамт байгаарай.
Цэнхэр гаргийн өнцөг булан бүрээс цуглах шилдгүүдийн өрсөлдөөн, цас, мөсний гайхамшигт спортын тэмцээн, зуны спортын төрлүүдийн ширүүн тулаануудыг албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүлээн авч үзээрэй.
Монгол түмний омогшил, ялалтын уухай NTV телевизтэй хамт цуурайтах болно. Энэ нь зөвхөн телевизийн салбарын хувьд төдийгүй, Монголын спортын түүхэнд бичигдэх чухал үйл явдал юм.
Дэлхийн спортын оргил мөчүүд NTV-ээр
| NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |