-Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, KOICA Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Сөүлийн Үндэсний их сургууль хамтран “MONGOLIA–KOREA URBAN FORUM”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум анх 2024 оны 8 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Монгол Улсад амжилттай болж өндөрлөв. Арга хэмжээг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр нээж “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Хотын хөгжил” сэдвээр илтгэл танилцууллаа. -Форумаар Хархорум, Хүннү, Улаанбаатарын дагуул 14 хотын хөгжлийн үзэл баримтлал, хууль эрх зүйн орчин, цаашдын зорилтуудыг онцгойлон хэлэлцлээ. Хархорум хот нь Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болж, түүх соёлыг хамгаалсан орчин үеийн хотын бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Хүннү хот нь эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр-логистикийн гол төв болж, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны дэд бүтцийг үе шаттай, ухаалаг, тогтвортой шийдлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Харин Улаанбаатар хот нийслэлийн төвлөрөл, түгжрэл, дэд бүтцийн ачааллыг бууруулахын тулд дагуул хотуудын бүтээн байгуулалттай уялдуулан дэд бүтцийн зохицуулалт, тээвэр, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна.
-Форумын оролцогчид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн уялдааг сайжруулах, дэд бүтэц, хүн амын өсөлт зэрэг асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, туршлага, санал бодлоо солилцов. Шинэ болон дагуул хотуудын бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж буй энэ үед форумыг зохион байгуулсан нь хотын хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлох, олон улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах боломжийг нээсэн чухал арга хэмжээ болсон гэдгийг оролцогчид онцолж байлаа.
.jpg)
| “MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |