• Өнөөдөр 2025-10-08

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

2025-10-07,   108
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө нийт нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Увс нуур болон Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндийгөөр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
 

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188