Монгол Улсын Ерөнхий сайд цахим сүлжээгээр дамжуулан хоёр асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2023 оны аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал гаргаж байсан. Зургаан хоногийн дотор D-Parliament цахим системээр 105 мянган иргэн дэмжиж байсан. Гэвч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ санаачилгаа хэрэгжүүлж чадаагүй. Харин одоо Ерөнхий сайдын хувиар энэ санаачилгыг дахин гаргаж, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол Засгийн газрын татварын цогц реформ, шинэчлэлийн нэг хэсэг юм. Мөн төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Төсвийн зарлагыг хэмнэх төсвийн хэлэлцүүлгийг, төсвийн шинэчлэлийг ард иргэдийнхээ оролцоотой хэрэгжүүлэх санаачилга гаргаж байна. Иргэдтэйгээ хамтраад наймдугаар сарын 1-15-ны хооронд цахимаар нээлттэй ил тодоор 2026 оны төсвөө хэлэлцэнэ. Хаана, юунд зарцуулахыг ард түмэнд ил тод болгож байгаа юм. Энэ бол хамгийн сайн хяналт. Тийм учраас төсвийн үргүй зардлыг яаж хэмнэж болох вэ гэдэг үр ашигтай хэмнэлттэй саналуудаа ард иргэдээс түлхүү ирүүлж эдийн засгийн энэ сорилт бэрхшээлтэй цаг үеийг даван туулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Ер нь үнэн байх нь чухал. Үнэн бодит байдал бол дэлхий даяараа геополитикийн нөхцөл байдал хурцдаж түүнээс шалтгаалсан түүхий эдийн үнийн өсөлт, уналт тодруулбал, манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ хоёр дахин унасан. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалаад нүүрснээс, уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань өнгөрсөн үед хэт тэлчихсэн учраас өнөөдөр бол аль зардлаа яаж танах вэ гэдэг сорилттой тулгарч байгаа. Ийм үед бид аль болох ард иргэддээ эдийн засгийн хүндрэлийн ачааг үүрүүлэхгүй. Төр өөрөө бүсээ чангалж зардлаа хэмнэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Эдийн засгийн бүтцээ өөрчилж, ажлын байр бий болгож, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Энэ бүхэлдээ их өөрчлөлт шинэчлэлтийн бодлого ард иргэдтэйгээ хамт тэднээсээ сонсож, итгэж, хамтарч ажиллаж эхэлж байгаагийн хөдөлгөөн” гэв.
| Г.ЗАНДАНШАТАР: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН ХЭЛЭЛЦЭНЭ |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |