“УБЦТС” ТӨХК-аас автомеханизмтай тээврийн хэрэгслээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ачаа өргөх, газар ухах, тэгшлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг жолооч нарт болон ачих, туслах ажлыг гүйцэтгэдэг иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.
Том оврын автомашинаар ажил үйлчилгээ эрхэлдэг жолооч нар нь цахилгаан байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдахад багагүй хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар жолооч нарын сонор сэрэмж алдсанаас үүдэлтэй цахилгаан байгууламж гэмтээсэн 78 удаагийн зөрчил гарснаас зургаан тохиолдолд нь хүний эрүүл мэнд, амь нас хохирч, улмаар 78814.9 кВт.ц эрчим хүч дутуу түгээгдэн, 73368 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ их бага хэмжээгээр тасалдаад байна.
"Сүүлийн таван жилд 921 удаагийн зөрчил гарснаас 27 тохиолдолд жолооч, ачигч, оосорлогч нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон."
Тиймээс "УБЦТС" ТӨХК-ийн техникийн хяналтын инженерүүд Нисэхийн аюулгүйн тойрог, Гурвалжингийн гүүр, “ДЦС-4” ТӨХК, Сонсголонгийн гүүр, Моносын уулзвар, Баянхошууны тойрог, Чулуун овоо, Амгалан, Гачууртын эцэс, 32 тойрог, Дамбадаржаагийн уулзвар, Зуслан чиглэл орчмын нийт 12 зогсоолд ажиллаж, жолооч нарт цахилгаан эрчим хүчний хамгаалалтын зурвасын ойр орчимд ажил гүйцэтгэх үед механизмаар ойртож болох хэмжээ, газар шорооны ажил хийхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам бий эсэхийг тодруулж, зөвшөөрөл авах, нэгэнт аюултай нөхцөлд орсон бол эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө эрсдэхээс хэрхэн хамгаалах, аврах арга зэрэг мэдээллийг өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тараан, сонор сэрэмжтэй ажиллахыг санууллаа.
| Том оврын автомашины жолооч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |