Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргаашийн ой’’ төслийг эхлүүллээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр’’ хэмээн зарласан билээ. Скай Хайпермаркет ХХК-ийн хамт олон цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор ‘‘Future Forest’’ төслийн баг, Солонгосын ‘‘Имарт Инк’’ компанитай хамтран 5 жилийн хугацаанд 8.5 га газарт 15,000 мод тарих төслийг хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Тус үйл ажиллагаанд ‘‘Future Forest’’ төслийн багийн 4 хүн, Имартын 40 ажилтан, Солонгосын Имартын 6 хүн сайн дураараа оролцож Сибирь Шинэс, Монос, Сибирь гүйлс, Далан хальс зэрэг /шилмүүст-1, навчит-4/ төрөл зүйлийн 200 мод тарилаа. Энэхүү мод тарих сайн дурын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн алба, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтран хэрэгжүүлж байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгот төсөлд Имартын ажилтнууд гар бие тогтмол оролцдог төдийгүй бусад аж ахуй нэгжүүдийг уриалан нэгтгэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
| Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргаашийн ой’’ төслийг эхлүүллээ |
|
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |